Их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ороход хандив, хуульд тогтоосноос бусад төлбөр, хураамж авахыг хориглосон тушаалыг энэ сарын 26-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гаргасан байна. Мөн байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулах зэргээр суралцагч, багш, ажилтан, иргэнд нээлттэй ил тод байлгахыг их дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудад даалгажээ.
Энэхүү тушаалын хэрэгжилттэй арванхоёрдугаар сард танилцахаа холбогдох албаныханд мэдэгдлээ.
Энэхүү тушаалын хэрэгжилттэй арванхоёрдугаар сард танилцахаа холбогдох албаныханд мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)