Автобусны буудлыг өргөтгөхөөр болов

Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж авто зам ачааллаа даахгүй болсон. Улмаар нийтийн тээвэр буюу том оврын автобусууд хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болоод буй. Иргэдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нийтийн тээврийн том оврын автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй явж байгаа ч зогсоолдоо буюу автобусны буудалдаа багталцахаа больсон. Нэгдүгээр эгнээгээр автобус зорчиж байгаатай холбогдуулан Нийтийн тээврийн газраас зогсоолын хэмжээг сунгахаар болжээ. Автобусны зогсоолууд одоо 8-10 метр байгаа бол нэмж 14-16 метр болгон өргөтгөх юм байна. Ингэснээр нэг зогсоолд нэг удаа 4-6 автобус зогсох боломжтой болох юм байна.
Сэтгэгдэл (1)