Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй
90 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 60
хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 90 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 60 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд нийслэлд бусдын биед гэмтэл учруулах зургаа, хүчиндэх хоёр, хулгайлах 31, танхайрах 16, дээрэмдэх хоёр хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 49 осол бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 339 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)