Монголын
Залуучуудын Холбоо нь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн залуучуудыг өөрсдийнх нь
оролцоотой хөгжүүлэх тал дээр ихэд анхаарч ажиллаж буйгаа дуулгах болсон. Энэ
ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд “Залуучуудын мэргэжлийн хороод”-ыг байгуулж
эхэлсэн байна. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга,
гэрчилгээг гардуулах ёслол буюу цаашдын үйл ажиллагааны талаар олон нийтэд
мэдээлэх хэвлэлийн бага хурал маргааш 14 цагт Төрийн ордны Г танхимд болох юм
байна.

Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн
баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь
МУ-ын Гавьяат тамирчид болох Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ,
Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад Монголынхоо нэрийг цуурайтуулсан алдартнууд
багтсан бөгөөд мөн спортод элэгтэй сонирхолтой олон салбарын залуус
ажиллахаар болоод байгаа аж. Та ч гэсэн хэрвээ спортод хайртай,
хичээллэдэг бол Монголын залуучуудын холбоон дээр очоод энэ хорооны гишүүн
болох боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (1)