зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Паушок Монголын бизнес, улс төрийн талаар “Forbes”-т

2012-10-31
0
ЖИРГЭХ
PhotoShareМөрдөн байцаалтаас дуулиантайгаар оргон зайлж эх орондоо одсон “Алтан дорнод Монгол”-ын экс тэргүүний тухай Forbes сэтгүүлийн орос хэл дээрх редакц нийтэлжээ. Сергей Паушок Forbes-ийн сурвалжлагчид С.Баяр, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан зэрэг Монголын улс төрчдийн тухай сайн муу үгийг гамгүй бөгөөд илэн далангүй хэлсэн бол түүнээс бизнесийг нь 25 сая ам.доллараар худалдан авсан Т.Ганболд бас өөрийн тайлбараа хэлжээ.

oros    Мөрдөн байцаалтаас дуулиантайгаар оргон зайлж эх орондоо одсон “Алтан дорнод Монгол”-ын экс тэргүүний тухай Forbes сэтгүүлийн орос хэл дээрх редакц нийтэлжээ. Сергей Паушок Forbes-ийн сурвалжлагчид С.Баяр, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан зэрэг Монголын улс төрчдийн тухай сайн муу үгийг гамгүй бөгөөд илэн далангүй хэлсэн бол түүнээс бизнесийг нь 25 сая ам.доллараар худалдан авсан Т.Ганболд бас өөрийн тайлбараа хэлжээ. Орголт, авилга, амжилт, дампуурал гээд алт дагасан орчин цагийн детектив түүхийг 24цаг.мн орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн эх бичвэр нь “Оросын бизнесмен Монголд тэрбумтан болох шахаад, эцэст нь дампуурсан түүх” гэсэн гарчигтай юм.

  2007 оны 12 сарын 8-ны өглөө Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын эрт босохоос аргагүй болжээ. Энэ өдөр Орос-Монголын бизнес чуулган өндөрлөж, харин тэрээр Улаанбаатараас 30 км зайд орших анхны нефть боловсруулах үйлдвэрийн барилгатай танилцахаар амласан байжээ. Энэ аварга төслийн хөрөнгө оруулагч, Монгол дахь Оросын хамгийн нэртэй бизнесмен, алт олборлогч  Сергей Паушок түүнтэй өглөөний 9 цагт уулзахаар болзсон байлаа. Гэнэт утас дуугарав. ”Вячеслав Владимирович, бид уулзалдаж чадахгүй нь. Монголд байх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ” гэсэн үгийг Буриадын ерөнхийлөгч сонсох нь тэр.

  Паушок Оросоос залгаж байлаа. Минутын өмнө тэр Монголын хилийг ёстой азаар давжээ. Хил нэвтрүүлэхгүй этгээдүүдийн жагсаалтад нэрийг нь “Паушек” хэмээн алдаатай бичсэн нь зол болжээ. Илүү дутуу шуугиан дэгдээхгүйн тулд орос эрийг бизнес чуулган хаангуут баривчлахаар төлөвлөсөн байв. Хөрөнгө оруулалтын таатай орчны тухай илтгэл тайзан дээр урсгаж байх хойгуур Монголд гайхалтай амжилтад хүрсэн бизнесменийг баривчлахаар зэхэж байсан нь шоглоом гэлтэй. 2007 онд Монгол дахь алт олборлолтын томоохон компани “Алтан дорнод Монгол”-ыг үндэслэгч Сергей Паушок Forbes-ийн тэрбумтны жагсаалтад багтаж болохоор байж. Goldman Sachs компанийх нь хувьцааны 10 хувийг $100 саяар авахаар зөвшөөрснөөрөө бизнесийг нь $1 тэрбумаар үнэлсэн хэрэг байв. Гэвч энэ наймааг төгсгөж амжсангүй.

  Дөрвөн жилийн дараа 2011 оны намар Москвагийн Крылатская гудамжин дахь хүн анзаарамгүй офист хоёр жийп иржээ. Нэгнээс нь намхавтар нуруутай залуухан монгол бууж байшин руу оров. Хамгаалалт гудамжинд үлдэж хүлээнэ. Яриа удаан үргэлжилсэнгүй, наймаа амархан тохирчээ. Монгол дахь Паушокийн бүх активыг $25 саяар авах тухай тэд урьдчилаад тохиролцчихсон байсан юм. Тордайн Ганболд машиндаа суухад цуваа тэр даруй нисэх буудлыг чиглэлээ. Ингэж Орост бараг хүн мэдэхгүй ч Монгол даяар нэр нь түгсэн Оросын иргэн Сергей Паушокийн Монгол дахь биенесийн төсөл төгссөн юм. “Би ерөнхий сайд, ерөнхийлөгчийн үүдний өрөөнд хүлээлгүй шууд орж уулздаг бизнесмен байлаа” гэж Паушок “Москва сити” дүүрэг дэх хэлэлцээрийн танхимд суунгаа гунигтайгаар дурсаж байна. Одоо түүнд Орост ч, Монголд ч бизнес байхгүй.

 Танк ба бульдозерууд.
Паушокийн бизнесийн гараа 1987 онд цэргээс халагдаад Тажикистаны “Памир” хэмээх алтны артельд тусгай машины жолоочоор ажилд орсноор эхэлжээ. Хэдхэн жилийн дотор талбайн хэсгийн орлогч дарга болтлоо дэвшив. “Памир” артель нь “Таджикзолото” нэгдэлтэй гэрээгээр алт олборлон улсын тогтоосон үнээр нийлүүлэх, орд газрын ойр орчимд дэд бүтэц барих ажил гүйцэтгэдэг байжээ. Тухайн үедээ том ч компани байв.

  1980-аад оны сүүлээр төлөвлөгөөт эдийн засаг нуран унахад Паушокийн авъяас үнэд орлоо. Армид байсан холбоо хэлхээгээ ашиглан Афганистанаас гарч яваа цэргийнхнээс механикч залуу маань машин техник актлах ажил хариуцдаг хүмүүсийг олж танилцжээ. “Техникүүдийг зүгээр л элсэн цөлд хаячихдаг байсан. Хэн ч зөөхгүй. Харин бид тэндээс буцаж яваа анги нэгтгэлтэй “Урал”, МАЗ, бас бус сэлбэг хэрэгсэл худалдаж авахаар тохиролцоно.” Бүхий л ЗХУ-аас цугласан худалдан авагчид Зөвлөлтийн цэрэг эргэн харихдаа дайрдаг алдарт Найрамдлын гүүр дагуу сууж байдаг байв. Хожим цаасан дээр актлагдах техникийг газар дээр нь үнэгүй шахам авна.

  Паушок худалдаж авах тухайгаа урьдчилан тохирчихдог байсан болохоор шууд артель руу явуулчихна. Ингэж тэр хангалт хариуцсан хэсгийн орлогч болсон юм. ЗХУ задарсны дараа тажикууд алт олборлолтыг улсын мэдэлд авахыг шаардан, ихэнх техникээ хураалгасан “памирчуудыг” нүднээс далд зайлахыг хүсчээ.
 Паушок Ростов мужид артелийнхаа салбарыг удирдсан шиг өдөр хоног өнгөрөөж байлаа.  Алт олборлохоо больсон “Памир”-ын 100 орчим ажилчин голдуу барилга дээр ажиллана. 1995 онд салбар нь “Памир”-аасаа өрх тусгаарлан бие даахад Паушок хувьцааны хяналтын багц хүртэл нь худалдан авчээ.

  Эрдэс баялаг руу шумбасан нь. 1997 онд “Алроса” компани Монголд олж авсан орд газартаа алт олборлох боломжийг судлахаар шийджээ. Шинжээчдийн бүрэлдхүүнд орж явахыг Паушокоос хүссэн байна.
Монгол бол эрдэс баялагаар баян, алтны таамагласан нөөцөөр арвин газар. Зөвлөлтийн үеийн судалгаагаар энд мянгаас доошгүй тонн нөөц байх ёстой. Стив Жобстой Рид коллежийн нэг ангийн хүүхэд болох Роберт Фрийдланд Оюу толгойн нөөцийг баталснаар Монгол улс зэсийн нөөцөөр дэлхийд гуравт орж иржээ. Гэвч 1990-ээд онд Монголын алт олборлолтын салбар зогсонги байдалд байв. Энэ орон социалист лагериас зах зээлийн эдийн засаг руу хүндхэн шилжилт хийж байлаа. Хямралын нөхцөлд, хүнсний хомсдол,  эрүүл мэнд, боловсролын тогтолцооны сүйрлийн үеэр монголчууд эргээд аажмаар нүүдлийн амьдралд шилжиж байсан цаг. Улс орноо аврахын тулд эрх баригчид нь хөрөнгө оруулагчдад хамгийн либерал дэглэм буй болгожээ. Алтны компаниудад оногдох татварын дарамт 47%-иас давдаггүй (Орост  93% байв), гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт ихээхэн хөнгөлөлөлт, түүний дотор орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байлаа.

  Монголын эдийн засгийн адармаатай орчинд Паушокийн анхны газарчин болсон хүн нь Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгч Сергей Опанасенко юм. Паушок дайчин, шаргуу зангаараа шууд таалагдсан гэж тэр дурсаж байна. Монголд алт олборлох томоохон компани байгуулах санаагаар тэр жигүүрлэжээ. Мөнгө байхгүй атлаа төслийнхөө үр дүнд дэндүү итгэлтэй мань эр Опанасенког хүртэл татан оролцуулж чадсан байна.

  “Би амралтаараа Москвад ирчихээд банкуудаар яг л хуримын генерал шиг дагалдаад явдаг байсан. Монголд мөнгө олж болно гэж банкуудыг ятгах ажилтай” гэж Опанасенко ярьж байна. Паушок, Опанасенко хоёр итгэл төрүүлсэнгүй юу, Оросын банкирууд Монголоос айсан уу энэ дуэт хол явсангүй. Харин танилын нүүр хэргээ гаргажээ. “Газпром”-д хэрэг эрхлэх хэлтэст нь Паушокийн эртний танил ажиллаж таарав. Тэр нөхөр л түүнийг “Итера”-гийнханд санал болгожээ.  Дундад Азид хийн наймаа хийдэг компани азаа үзэхээр шийдэж, компанийх нь 60 хувийг $25 саяар авч “Памир”-т мөнгө оруулжээ. Тэр үед энэ бол асар их мөнгө. ”Итера” Паушокт олборлолт явуулах хүнд машинууд өгөх зэргээр голдуу бүтээгдхүүн нийлүүлж төлбөрөө хийсэн байна.  Паушок дахиад $20 саяыг ”Менатеп-Санкт-Петербург” банкнаас авч чадав. “Итера”-гийн нэрээр банкууд мөнгө дуртайяа өгч байлаа. Паушок 2002 онд тжр 60 хувиа $30 саяар эргүүлэн худалдаж авсан байдаг билээ.

  Зөвлөх нэрээр ирдэг Монголын түшмэд, бизнесийнхний гарыг мөнгө хайрлалгүй цайлгах зуураа Паушок томоохон хөрөнгө оруулчихмаар гайгүй  нөөц хайж байв. Энэ нь тийм ч амар бүтсэнгүй. Өдөрт хэд хэдэн уулзалт хийж байсан ч лиценз наймаалагчдын ихэнх нь луйварчид байх аж. “Геологийн сангаас баримт бичиг авчирна. Гэхдээ ихэнх нь дахин хувилахдаа нэр усыг нь сольж зассан байдаг. Анхнаасаа алт байх үндэсгүй хулхи юмаа хэдэн сая доллараар зарах гэж санал тавина. Манай мэргэжилтнүүд газар дээр нь сүүлд очиж үзэхээр хулхи байдаг. Тийм болохоор бид анхны эх хувийг хайж байсан хэрэг.” Эцсийн дүндээ 10 жилийн турш Паушок нийт 146 лиценз, цэвэр алтны 300 тонн таамагласан, 30 тонн батлагдсан нөөц олж цуглуулжээ. (Өөрөөр хэлбэл өнөөдрийн ханшаар зөвхөн батлагдсан нөөц нь $1,7 тэрбумын үнэ хүрэх байжээ.) Оросын геологичид болон шинэ танилуудынхаа олж өгсөн геологийн хайгуулын нууц зургуудын ачаар Паушок Заамар орчим үнэ цэнэтэй орд олж чадлаа. 40 метрийн гүнд тонн тонн алтны нөөц байлаа.

  Компаний албан ёсны тайлан дээр лиценз авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээг $17,1 сая гэсэн байдаг ч Паушокийн хэлснээр бол $40  сая илүү гарчээ. Зөрөө нь хаачив? Баруун солгойгүй мөнгө зарахаас аргагүй, улс орон авилгалд идэгдчихээд байсан гэж Паушок ярьж байна.

  Монгол дахь алт олборлогч компанийн бизнес дараах байдлаар өрнөж байлаа. Лиценз худалдаж авна, алт олборлоно, Лондонгийн хөрөнгийн биржийн үнээр Монголын төв банкинд худалдана. Энэ нарийн төвөгтэй схемд гол нь тогтоогдсон нөөцтэй лицензүүд чухал. Гэхдээ энэ ч бас бүх юм гэсэн үг биш гэж Паушок хэлж байна. ”Монголчуудыг шахаж өгөх ёстой байсан. Шууд шийдчих, май мөнгө. Маргааш гэж хойшлуулбал өнөө нөхөр нөгөөдөр, тэрний маргааш гэхчлэн хойшлуулна. Саяыг өгнө гэвэл маргааш 2 сая, нөгөөдөр 3 сая болно. Энэ бол тэдний бизнесийн тактик. Яагаад гэвэл тэд дараа нь хятадууд дээр очоод Паушок энийг сонирхоод байна гэж ярьдаг. Тэгээд хоёр дахин илүү үнээр зарна.”

  “Памир” Монголд. Бүр Брежневийн үед баригдсан 9 давхар байшин Улаанбаатарын орон сууцны хороолол дундаас ялгарах содон юмгүй. Чухам энд 2006 оны ашиг нь $100 сая болсон “Алтан дорнод Монгол” компаний төв байр байрлаж байв. Бусад монгол компаниуд баяжаад хотын төвийн шилэн байшин руу нүүж байхад Паушок  “Алтан дорнод” компаниа зартлаа хаашаа ч нүүгээгүй юм. Нэг давхарт нь офис, дээшээгээ мэргэжилтнүүдийн орон сууц байжээ.

  Паушок нутгийнханд нэг их итгэдэггүй байв. “Алтан дорнод”-ын цахилгаанчин Николай Овчаров (монголчууд түүнийг “Николаич” гэж дуудна) нутгийнхныг зөвхөн жолоочоор л авч ажиллуулаад, олборлолтын гол ажлаа орос иргэдээр хийлгэдэг байсан гэж ярьлаа. Овчаров урьд нь “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаад монголчууд оросуудаас аажмаар салж эхлэхэд халагдсан юм. Тийм мэргэжилтнүүдийг Паушок ажилд авч эхэлжээ. Үүнээс гадна Паушок Монгол руу “Памир” артелийн ажилчдын гуравны нэг орчмыг авч иржээ. Ерөнхий инженер, хэсгийн дарга нар, механикчид, моторчингууд, агрегатчикууд, БелАЗын жолооч нар гээд нийт 1500 ажилтных нь 700 нь Орос болон ТУХН-ийн орнуудаас ирсэн хүмүүс, түүний дотор 250 нь Паушоктой цуг “Памир” артельд ажиллагсад. Паушок Монголын хүчнийхэнд мэдээлэл алдахаас болгоомжилж гол менежерийн тушаалуудыг монголчуудад итгэж хариуцуулдаггүй байсан юм. “Нарийн бичгийн дарга нар маань надад Монголын гадаад тагнуулын алба миний ажилтнуудыг элсүүлж байгаа тухай мэдээлдэг байсан. Тийм болохоор удирдлагад гадаадынхныг ерөөсөө нэвтрүүлж болохгүй байлаа.” Гадаадынхан гэж Паушок монголчуудыг нэрлэж байна.

 Хар алт. Паушок алт олборлотоор ажлаа хязгаарласангүй. Нефть боловсруулах нэг ч үйлдвэргүй улсад бизнесээ өргөжүүлэхийг тэр хүсч байв. Монголчуудад орчин үеийн үйлдвэр барих мөнгө ч, мэдлэг ч байсангүй. Стратегийн салбартаа хятадуудыг оруулахаас айна. Оросоос бүхий л нефть бүтээгдхүүнийг онцгой эрхтэй борлуулагч “Ник”, “Петровис” хэмээх хоёр монгол компани нийлүүлж, бөөний үнээ тулгана. Паушок тэднийг эрх баригчидтай сүлбээтэй хэмээн үздэг. 2003 онд олигополийг задлах гэж үзсэн ЮКОС Улаанбаатарт салбараа нээн бензин, солярк зарах гэсэн ч удсангүй. ЮКОС-ын хөрөнгийг авсан “Роснефть”-тэй Монголын компаниуд найрсгаар тохиролцов. Улсын өмчит “Роснефть” бүтээгдхүүнээ өөрөө бие дааж борлуулах оролдлого ч хийсэнгүй, үйлдвэрээ барьтал энэ бүс нутагт төлөөлөгчөөр нь ажиллая гэсэн Сергей Паушокийн саналыг хүлээж аваагүй байна.

  “Роснефть”-ийн хуучин тэргүүн Сергей Богданчиковын нэрийг сонсоод Паушок цухалдаж эхэлдэг: “Энэ нэрийг би насан туршдаа санаж явах болно. Бид хэд хэд уулзсан. Компанидаа ч, нефть боловсруулах үйлдвэрт ч хувь санал болгож байсан юм. Би тэртээ тэргүй энэ бизнесээс гарч улсад буцаагаад хувиа зарчих байсан. Монголын эрчим хүчний бүх урсгалыг хянах улс төрийн ажил хэрэг байв шүү. Харин Богданчиков намайг сонсож сонсож яг эсрэгээр нь хийчихдэг байгаа.” Эцэст нь “Роснефть” одоог хүртэл нефть бүтээгдхүүнээ Монголын компаниудаар дамжуулан борлуулж, тэд нь ашгаа нэмэн жижиглэнгийн сүлжээгээр зардаг юм. “Роснефть” Паушоктой хэлэлцээр хийсэн эсэхэд тайлбар өгөхөөс татгалзаж байна.

   2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахын тулд $600 саяыг олох ёстой байлаа. Паушокт тийм мөнгө байсангүй. 2006 онд тэрээр Чехийн Czech Export Bank (50%)-аас мөнгө босгон өөрөө төслийн 15% -ийг санхүүжүүлэхээр болов. ”Лукойл”-оос жилд 2 сая тонн түүхий нефть авч боловсруулах гэрээ хийв. Гэвч сайхан төлөвлөгөө нэг л өдөр нуран унажээ.
1
  Оросуудын асуудал. 2006 оны зун Монголд ерөнхий сайд Михаил Фрадков ирэв. Түүнийг нөлөө бүхий бизнесмен Олег Дерипаска дагалджээ. Тэрээр зэс, нүүрсний томоохон орд сонирхож байлаа. Зочдыг тийм ч сайхан хүлээж авсангүй. Наадам давхцаад зочид буудал битүү хүнтэй тул Дерипаска онгоцондоо хоноход хүрсэн гэж ч ярьдаг. Хоёр талын уулзалт дээр Монголын аж үйлдвэрийн сайд Б.Жаргалсайхан Паушокийг нефтийн үйлдвэрийн санаагаа ярьж өгөхийг хүсчээ. Өргөн далайцтай төслийн тухай яриа Фрадковын уурыг хүргэж орхив. Хэн ч мэдэхгүй нэг бизнесмен гэнэт Орос, Монголын харилцааны хамаг эдийн засгийг өөрчлөх хөрөнгө оруулалтын төслийг аль хэдийн бүтчихсэн ажил мэт яриад эхэлдэг. Паушокийн төлөвлөгөө бүтвэл Орос орон Монголыг өөрийн нефть бүтээгдхүүн борлуулах зах зээлийн хувьд алдахаар байв.

  Паушокийн дурсаж байгаагаар, Фрадков түүний итгэл төгс яриаг огцом тасалжээ. “Эхлээд та түүхий нефтийнхээ асуудлыг шийдчих” гэж ерөнхий сайд хэлсэн байна. Паушок бүхнийг ойлгосон тул хариу хэлсэнгүй. Паушокийг өмөөрч үг хэлсэн Монголын сайд галд тос нэмлээ. “Паушокийг бид 5 жил гаруйн өмнөөс мэднэ. Манай улсад их хэмжээний мөнгө оруулсан нэртэй бизнесмен байгаа юм” гэсэн Жаргалсайханы үгийг Паушок иш татаж байна. “Харин ноён Дерипаска гэж хэн болохыг бид мэдэхгүй юм. Уучлаарай, ноён Дерипаска та хөрөнгө оруулах төслийн өргөдлөө өгөөд нийтийн дараалалд зогсоно уу. Бид асуудлыг авч үзэх болно” гэж Жаргалсайхан хэлжээ. Завсарлагаанаар Паушок хөмсөг зангидсан Фрадков руу очиж “Түүхий нефтийн асуудлыг би зарчмын хувьд шийдчихсэн байгаа” гэж хэлэв. “Харж л байя”гэж Фрадков хариу барьжээ. “Лукойл”-ын нефтийн барааг харахгүй юм байна гэдгээ Паушок ойлгожээ. Гэвч бууж өгсөнгүй,  Саудын Арабаас нефть авахаар тохиролцож, Хятадын CNPC-тэй арабын нефтийг хоолойгоор дамжуулан Монголд хүргэхээр ярилцав. Саудын Арабын эргээс Хятадын боомт хүргээд, CNPC-д савлуулаад, дамжуулах хоолой, төмөр замаар тээвэрлэх нь Эрхүүгээс шууд худалдан авах Оросын гаалийн тариф, логистикийн нөхцөлтэй харьцуулахад хямд болж таарчээ.

  Мөнөөх тэмдэглэлт зөвлөгөөний дараахнаас залгуулаад Оросын банкууд төсөлд оролцохоос татгалзлаа. Паушок энэ удаад ч сүүлчийн мөчид арга сүвэгчлэн China Oil-д нефть боловьсруулах үйлдвэрийн 50 хувийг эзэмшүүлэх замаар шаардлагатай хөрөнгө оруулахаар болов. Ахиад $100 саяыг Паушок “Алтан дорнод” компанийхаа тодорхой хэсгийг зарж олохоор тооцоолжээ. Хувьцааных нь 10%-ийг авахаар Goldman Sachs-ийн Хятад дахь төлөөлөгч санал өгсөн байна.
Гэвч Паушок тун чухал нэг нөхцлийг тооцсонгүй. Нефть боловсруулах үйлдвэр нь Оросын нефтийг борлуулагч компаниудын санаанд яавч нийцэхгүй. 2007 оны 10 дугаар сард ерөнхий сайд болсон Санжийн Баяр мөнөөх хоёр дилер компанид хяналтын бус ч томоохон хувь эзэмшдэг ажээ. “Монгол нутаг түүн шиг муу хүнийг хорвоод төрүүлээгүй” гэж хамаг гай зовлонгийнхоо эх үндэс гэж үздэг хүнийхээ тухай Паушок хэлж байна. Одоо тэр ёсорхохгүй байж болно. Учир нь одоо тэр Орост, Баяр Америкт байна. Харин тэр үедээ ерөнхий сайдтай санал зөрөлдөх нь аюултай үр дагаварт хүргэж мэдэхээр мэдэхээр байсан.
Гэхдээ төрийн түшээд түүний бизнесийн ганц аюул бас хараахан биш байлаа.

  Алтан ордны улс. Паушокийн хувьд нинжа нар ёстой гамшиг байжээ. 2004 оноос эхлэн “Алтан дорнод Монгол”-ын орд руу тэд бөөнөөрөө десант бууж эхлэв. Алтны үнэ өсөхтэй уралдан нинжагийн тоо үржиж байлаа. 2006 онд компаний талбай дээр хувиараа олборлогчдын тоо 10 000-д хүрчээ.  Хамгаалалт хүч хүрэхээ болив. “Бид хүч хэрэглэн, тусгай хэрэгсэл ашиглаж болохгүй байлаа. Тэгвэл үндэстэн хоорондын асуудал болно. Манайх гадны компани шүү дээ” гэж Паушок ярьж байна. Цагдаад хандаад нэмэргүй. Хамгаалалтынхны цагдаад өгсөн этгээд хагас цагийн дараа 3000 төгрөгийн (ойролцоогоор $2) торгууль төлчихөөд ахиад л алт руу дайрна. Паушок засгийн газар, хүчний байгууллагыг захидлаар дарсан ч үр дүн гарсангүй.
Харин энэ зуур Паушокийн бульдозерчдын ухсан 50 метрийн карьерт жинхэнэ хот босчээ. Шуудайгаар түүхий эд гүнээс гарган, газар дээр нь угаадаг эмэгтэйчүүд, хөгшид оролцсон мянга мянган хувиараа олборлогч дүүрэв. Дээшээ гараад ирэхэд нь тэднийг архитай дэлгүүр, амрах гэр, янхан хүртэл бэлэн хүлээж байна. Компаний тооцоогоор зуны гурван сард нинжа нар $15 сая долларын үнэ хүрэх 300 кг цэвэр алт олборложээ.
1
  Монгол маягийн зэрлэг өрнөд 2006 оны 9 сард алга болжээ. Тэгэхэд Паушокт тусгай салаа гаргаж өгч олборлогчдыг хүчээр тараахыг зөвшөөрсөн юм. 10 мянга илүү монголчуудыг Паушок машинаараа хэдэн зуун километр ачиж эзгүй талд тарааж орхижээ. Монголын эрх баригчид монголчуудыг гэр гэрт нь хүргэж өгөхийг хүссэнгүй. Паушок ч бас ийм үүрэг өөртөө хүлээсэнгүй. “Хаягаар нь хүргэж өгдөг такси юм уу, би? Гэр сууринг тэр чигээр нь ачиж зайлуулсан” гэж тэр хэллээ.

 Дампуурал. “Монголчуудын их нүүдэл” Оросын бизнесмений нэр нүүрд сэвтэй юм болжээ. Төрөлх газар шороон дээрээ монголчуудыг эрх дураараа аж төрөхөд саад болоод байгаа гадны харгис хөрөнгөтөн гэж сонин хэвлэлээр түүнийг бичиж эхлэв. “Урьд нь Паушок хэвийн л байсан. Дараа нь их уцаартай болж эхэлсэн. Жижиг сажиг юманд хутгалдаад л, бүх юм гял цал байхыг шаардаад л... Ирж яваа бараанаар нь бүгд л чичрээд эхэлдэг болсон” гэж Паушокийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болормаа ярьж байна.

  Олон дайсантай болж буйгаа ойлгосон Паушок хамгаалалтдаа анхаарч эхэлжээ. Хамгаалалтын жийп түүнийг байнга дагалдана. Заримдаа ийм машин хоёрыг ч гаргана. Үнэндээ тэр Монголд бие хамгаалагчдаасаа салдаггүй цорын ганц бизнесмен байлаа. Жижигхэн Монголд жирийн бизнесмен битгий хэл, төрийн сайд нар ч бие хамгаалагчгүй явдаг билээ.

  2006 онд Монголын парламент зэс олборлолтод гэнэтийн ашгийн татвар оногдуулах хуулийн төсөл хэлэлцлээ. Гэнэт депутатуудын нэг нь энэ татварыг алт олборлогч нарт ч хамаатуулах санал гаргав. Унци алтны үнэ $500-аас илүү гарвал ашгийн 68% байхаар татвар тогтоосон байна. Ийм татвар төлбөл бизнесээ орхихоос аргагүй болохыг Паушок тооцоолжээ. Тохиролцох гэсэн оролдлого бүтсэнгүй. Монгол дахь хамгийн том алт олборлогч, Паушокийн гол өрсөлдөгч Boroo Gold компани Засгийн газартай хуулийн өөрчлөлтөд үл хамаарах тогтвортой байдлын гэрээтэй байв. Үлдсэн нь чимээгүйхэн хар зах руу шилжлээ. Паушок дайтахаар шийдэв. Парламентын спикер Цэндийн Нямдорж хуулийн төсөлд санаа амар гар дүрж засвар хийх нь тэр.

  Паушокийг дэмжсэн депутатууд Үндсэн хуулийн цэцээс гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг цуцлахыг шаардав. Хуулийг цуцалсангүй, гэвч дэг зөрчсөн тул спикерийг сөрөг хүчин огцруулж дөнгөжээ. Зэрэгцүүлээд Паушок Стокгольм дахь олон улсын арбитрын шүүхэд $1,5 тэрбумын хохирол нэхэмжлэн хандлаа. Паушок Монголын банкинд алтаа худалдахаар биш хадгалуулахаар тушааж, ирээдүйн худалдан авалтын урьдчилгааг авах замаар хуулийг тойрч, татвар төлөхгүй гэдгээ ил шулуун амлажээ. Иймэрхүү “үзүүлэх тоглолт” дээд дарга нарын уурыг хүргэсэн нь гарцаагүй.

  2007 оны намар засгийн газар солигдов. Нефть борлуулагч компаниудын хувь эзэмшигч Баяр ерөнхий сайд боллоо. Харин хууль зүйн сайд нь парламентын спикер асан Нямдорж. Паушокт татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, тэрээр оргон зайлжээ. Орос-Монголын хөрөнгө оруулалтын чуулганы дараа түүнийг баривчлахаар зэхэж байгаа тухай Паушок өөрийн хүмүүсээс мэдэж авсан байна. Эхнэр хүүхдээ цагт нь гэр лүүгээ амжиж буцаачихаад, өөрөө хэзээ мөдгүй баривчлагдах дээрээ тулаад байв. Өөрийнх нь ярьж буйгаар бол ерөнхийлөгч Наговицынтай тэр олны өмнө зориуд уулзах цаг тохирон, ажиглалтыг хуурсан ажээ. Буриадын ерөнхийлөгч оргон зайлах ажиллагаанд оролцож байгаагаа ойлгоо ч үгүй биз. Чухал уулзалт товлосон Паушок  хаашаа ч зугтахгүй гэж тусгай албаныхан тайвширчээ. Зөвхөн жолооч, бие хамгаалагчид, бас “аж ахуй” хариуцаж үлдсэн Борис Игошин л явах тухай нь мэдэж байжээ. 12 дугаар сарын 8-ны өглөөний 5 цагт Паушок хилийн зүг хөдөлж, Монголоос дөнгөж гармагцаа Наговицын руу утсаар залгажээ. Ахин Монголд Паушок хөл тавьсангүй.

  “Гомдож болохгүй орон”. Дөрвөн жилийн турш компанийн бизнес зогсож, уурхайнууд хаягджээ. Энэ хооронд улсын хэмжээнд алт олборлолт албан ёсоор 2007 оны 25 тонноос 2011 онд 4 тонн болтол буурч, нинжа нарын тоо тасралтгүй өсчээ. Банкинд хадгалуулсан алтыг Монголын эрх баригчид албадан борлуулж, мөнөөх 68 хувийн татварт суутган авчээ. Паушокийн эсрэг хэргийг үүний дараа гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гээд хаасан байна. Борис Игошиныг хилээр нэвтрэхийг хориглож таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул Орос руу эмчилгээнд явж чадахгүй байсаар 2009 оны намар Монголд нас баржээ.
Стокгольмын арбитрын шүүхийн шийдвэр өнгөрсөн онд л гарчээ. Банк алтыг зарсан нь хууль бус гэж үзсэн ч шүүхийн шийдвэр Монголын талд гарав. Асар их өр зээлийн дарамтаас болж Паушок бизнесээ Монголын бизнесмен Тордайн Ганболдод худалдахаас аргагүй болжээ.

  Goldstream Mongolia компанийг эзэмшигч энэ залуу, Баярын намтай холбоотой тул асуудлыг шийдэх амлалт өгсөн байна. Гэвч гэрээ хийгдсэнээс хойш удалгүй буюу 2012 оны 1 сард засаг өөрчлөгджээ. Ганболдыг удаан хугацаагаар биш ч гэсэн баривчлаад тавив. Эдийн засгийн яамны дэд сайд, өмнө нь Монголбанкны тэргүүн байсан Очирбатын Чулуунбатын Forbes-д хэлснээс үзвэл, компанийн эд хөрөнгийг битүүмжлэх үед Паушокийн хөрөнгийн 30 хувийг ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын гэр бүлд шилжүүлсэн баримт олдсон гэх. Одоо бол Ганболд ямар ч хувьцаа хэнд ч шилжүүлж өгөөгүй хэмээн баталж байна. Харин ч Газпромбанкаас 2006 онд авсан $30 саяын зээл хөрөнгө оруулалт бололгүй алга болсон, Японы Itochu компаниас лизингээр авсан тоног төхөөрөмж мөн сураггүй гээд хэцүүхэн өв хүлээж авснаа тэр учирлаж байгаа юм. Харин Паушок хоёрдмол санхүү хөтөлдөг байсан гэдгийг няцааж “Компанийг маань Goldman Sachs худалдаж авахаар бэлтгэж байсан. Тийм зөрчлийг шинжээчид дор нь илрүүлчих байсан” гэж мэдэгдлээ.

  Компаниа зарсан $25 саяыг Паушок тэр даруйд нь зээлдүүлэгч нартаа тарааж өгчээ. Гэвч тэрээр Газпром банкин дахь бас төдий хэмжээний дүн бүхий зээлийн хариуцагч тул одоо Ганболдыг уг зээлийг төл хэмээн ятгаж байна. Ганболд хариуд нь ёс суртахууны үнэт зүйлд анхаарал хандуулахыг уриаллаа. “Паушок ханхүү шиг ирээгүй. Тэр Монголд эгэл жирийн иргэн хүн байхдаа ирж их зүйлийг амжуулсан. Улс оронд гомдох учиргүй гэж бодож байна. Байлдагч шиг ирээд генерал шиг болтлоо өслөө. Монгол газар шороон дээр, Монголын хуулийн дагуу, Монголын ард түмэн, алтны нөөцийн буянаар шүү.”

  Монгол орныг хар дарсан зүүд шиг хурдхан мартахыг Паушок хүсдэг болов уу? Утас нь дуугарч, тэр хэн нэгэнтэй удаан ярилцав. “Монголчууд ярьж байна” гэж тэр Forbes-ийн сурвалжлагч руу дохисноо “Намайг өнөө нефть боловсруулах үйлдвэрээ дуусгаж өгөхийг хүсч байна” гэв. “Та тэгээд буцаж очих уу?” гэвэл “Бололгүй яахав. Гэхдээ зөвхөн менежерийн хувьд. Үйлдвэр барьж дуусгачихаад яваад өгнө” гэж хариуллаа.

  Паушок нутгийн элитүүдтэй дайсагналцсанаар Монголын улс төрийн цагаач маягтай болсон хүн. Гэхдээ одоо тэр элитийн нэг хэсэг нь халагдаж, зарим нь шоронд сууж байна. Одоо Монголд ардчилал. Эргэж очдог л цаг.

П.Ган-Очир /24цаг.мн/ орчуулав.
 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • БОЛД (65.49.14.142)
    САЙНУУ
    2013 оны 01 сарын 13 | Хариулах
  • Чёрный Ангел (182.160.18.123)
    Паушок, Ты раб Монголии, ты против потомков Чингис Хана попёр холоп, смерд собачий. С тебя кожу содрём и ремень для твоей Вонючей семьи сделем. Шаманы прочат тебе собачую смерть, а дети будут прокляты, как Бодров младший.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (133.5.11.10)
    Za uuchlaarai ene bol mash hadwarlag hvnii orchuulga baian shvv dee, edniihen l chadna, bitgii ataarhaj bai l daa, vg helleg ni shaal uur yum geech
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • (202.72.246.142)
    ASSA.mn сайтанд өчигдөр хоёр нэг өдрийн өмнө орсон материал л байна шүү дээ эх сурвалжтай нь тавих хэрэгтэй ш дээ. хүний орчуулгыг жоохон янзлаад л болоо юу хэхэ
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (103.11.194.4)
    Bayriig guigaad l yavsan. Tsaadah n tooj uulzaagui yum. Ikh l ushirhusun bna hehe. Bayart bayar hurgeye! Gehdee ter genetiin ashgiin tatvar ch buruu bsan shuu
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (203.91.119.194)
    Паушүокийн Монголд тарвсан байгаль сүйтгэсэн балагийг одоогийн Монгол эзэд нь нуруун дээрээ үүрч байна ш дээ. Монгол хүн өөрийн нутагтаа эзний ёсоор хандаж байгаа нь сайхан л байна. Тэгээд ч энэ зомпани чинь одоо 100 хувь Монголын компани боллоо шүү дээ. Бүтээсэн бүх баялаг нь Монголчууд бидэнд л хөгжл болоод үлдэнэ.
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (202.126.89.209)
    MUU LUIVARCHIN ALDCHIHLAA .....
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (180.149.76.3)
    Mongol gazar tursun hamgiin muu hun S.Bayar bolj taarch bna.N.enkhbayariig geed bgaa bizdee
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (202.179.15.7)
    Монголоос тэрбумыг олоод дараа нь хоосорчээ. Олны хэл ам, лус савдгийн хилэгнэл гэж ийм байдаг юм. Газар шороо ухаж баяжсан хүмүүсийг там хүлээж байгаа.
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (183.81.169.21)
    МАН гэж мангас монгол улсыг алж байна даа
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (183.81.169.21)
    Баяр *** ийм л *** байсан байхгүй юу!!!
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (202.21.106.28)
    30 iig hen avsan yum be
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (202.179.20.249)
    manaid ajil yabdaggui shaltgaan yag unen baina. Gadniih geheer havchih hyahaad hardaad. uursuduu you ch hiij chadahgui hujaagiin hool bolj baihdaa taarsan
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • монгол (202.179.25.128)
    ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ БИЧЖЭЭ. БОЛОВСРОЛГҮЙ Л БААГИЙ БАЙЖ. ЕР НЬ ОРОС ХҮНИЙ ДЭЭРЭНГҮЙ ЗАНГААР ХЭТ БОДЛОГОГҮЙ, БҮДҮҮЛЭГ УУЛ УУРХАЙН МАЯГААР БАЙГАЛЬ ХЭТ СҮЙТГЭЖ АЖИЛЛАСАН БАЙХАА. БАРУУНЫХАН ШИГ ЗӨВ МЕНЕЖМЕНТТЭЙ УХААЛАГ БАЙСАН БОЛ БОЛОХ БАЙСАН. ОРОСУУД ТЭГЭЖ АЖИЛЛАХ УХААН СУУТЛАА ӨДИЙ БАЙХАА
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • zuv (202.170.67.252)
    S.BAYRIIN TUXAI ESTOI UNEN UG XELJEE
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (103.11.194.4)
    kkk Paushokiiig huuj yavuulsan Bayar n zuv. Ter jil Japan d bayar ailchilj bhad uulzah geed Japan hurtel orood unuuh n toogoogui uulzaagui
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Jiriin Hun (108.239.92.15)
    T.Ganbold Altan Dornodyg 300 saya dollaroor avsan gee biz dee
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (203.194.115.136)
    Паушок соёлтой луйварчин шүү дээ Луйварчин сэтгэлгээгээр манай эрх мэдэлтнүүдийг их ашигладаг бсаныг Монголд нефть боловсруулах үйлдвэрын гацаа Оросуудаас шалтгаалдаг гэдгийг Паушокийн яриа баталж бна Forbes сэтгүүл Паушокийн төлбөртэй нийтлэл бичсэн бна
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • hm (202.180.216.239)
    Tordain Ganbold gej nuguu tanhimiin Dembereliin duu munuu
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (112.72.12.23)
    Er n MAN iinhanii niitleg buzar eh ornon ard bidniig doromjilson uildeluud chagiin Hurd ergeh burd dotood gadaadgui ilchlegdseer baih bolhono dee. Ene bol zovhon neg orosiin l MAN iinhantai holbogdoj baisan on chagiin setgegdel geed boddoo aimaar cheerluulvel zohiltoi tedniig
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • tl (202.179.20.134)
    манай төрийнхөн ийм ш дээ
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • s (203.91.119.194)
    mongolchuud avsan n yaamaadaa mongol hun l mongol gazar shoroogoo hun yosoor hairlandaa nuhun sergeltiig n sain hiigeesee
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (203.91.119.194)
    Энэ компанийн хуучин орос эзэн байсан Паушокийн үед нөхөн сэргээлт хийгээгүй Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг одоо Монгол хүмүүс авснаараа эх орноо гэсэн сэтгэлгээрээр хандаж нөхөн сэргээлтийг маш сайн хийж байгаа гэж мэдэх юм байна. Монгол бизнесмэнүүд энэ компанийг авснаараа татварын өр, гээд бүх л муу муухай бүгдийг төлж барадуулж байгаа гэсэн. Тэгэхээр Монголчуудаа нэг нэгнээ дэмжээрэй. Би лав энэ орд Монголчууд биднийх болсонд баяртай байна.
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • jak (203.91.119.194)
    Монгол эзэнтэй Нөхөн сэргээлт хийдэг байгууллагыг дэмжих хэрэгтэй...
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Батос (203.91.119.194)
    Үндэсний нөхөн сэргээлтийг хийж ажиллаж байгаа нь маш зөв. Яаахаараа гадаадын компаниудад өгөх естой юм бэ Алтан дорнод бол болж байна. Үндэсний үйлдвэрллээ дэмжиж нөхөн сэргээлт хийдэг байгууллагыг дэмжих хэрэгтэй Монголчуудааа
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (49.128.62.21)
    Mongol nutag Bayar shig muu huniig yaah gej toruulev dee
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (49.128.62.21)
    Oros hyatad 2 laal adilhan gadaad chononuud shuu dee
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (49.0.164.151)
    наад товариш чинь тухайн үеийн томчуудтай их сүлбээтэй байсан яагаад гэвэл 90 онд тус байгууллагын бүх машинууд нь олон улсын дугаартай хотоор давхидаг байсан юм даг, нэг муу гадаад компаны машинуудад олон улсын дугаарыг хэн өгсөн байх уу
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
    • Үнэн үнэн, тийм байсан шүү
      2012 оны 10 сарын 31
  • pc1250 (65.49.14.70)
    muu hvn bish bhaa Altan Dornod Mongol-s olon hvn ajil amidralin garaagaa ehelsen shvv sain ch yavaa shvv
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (202.9.47.133)
    Ene hun luivarchin bish zugeer l Orosiin jiriin neg irgen ontslog ni Mongold jiriin hun yum hiih bolomj baina gedgiig bidend haruulsan baina Harin ene Nam neriin dor nuugdsan hogiin luivarchid bol jinhene gemtnuud ter tusmaa MAN iin S.Bayar Ts.Nyamdorj. Su.Batbold nar jinhene niigmiin shaarnuud uls oron Mongol hun tedend hamaagui zovhon oorsdoo bayjij baival hen yaj amidrah ni hamaagui gej boddog archaagui shaarnuud. Hudlaa dur esgesen saihan luivarchid
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Жак (124.158.91.95)
    Энэ нийтлэлийг уншсан Паушок сайн хүн болж таарлаа.
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochin (202.179.18.14)
    MAN unen nuur tsaraig elchilj dee huurhii ter Sy6Batboldiin absan 30 hybi haachisan be tamini
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Паушок (202.126.89.171)
    санжийн Баяр үхэхийн муугаар тарчлан тамлагдаж үхэх байхаа. оросийн бүх сүмд Баярын эсрэг ном уншуулнаа
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Юу вэ (114.246.170.115)
    Намын нэрээр төрд орох гэж үхэн хатан зүтгэгчдийн үнэн төрхийг хэлжээ. Монголын нэр хүнд дэлхийд жирийн иргэд биднээс биш Монгол төрийн өндөрлөгүүдийн авилгалаас болж унадаг юм байнаа дөө
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (103.11.194.4)
    Paoshok uuruu gemt heregten tegeed manaihniig uzen yadaad bga yum
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • zaya (75.86.143.230)
    canjein bayar uxej dald ormoor
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Мигаа (124.158.74.8)
    Удирдлаган дор нь би ажиллаж байсан энэ бүхэн үнэн Манайхан Орос ах нар гэсэн эргүү бодлоо толгойноосоо авч хая
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    47 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    1 цаг 1 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    1 цаг 6 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    1 цаг 46 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    2 цаг 16 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    2 цаг 19 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    4 цаг 33 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    5 цаг 1 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    6 цаг 26 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 8 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    7 цаг 25 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    7 цаг 48 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    7 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 41 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    8 цаг 42 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    8 цаг 52 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 58 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК