Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүлжээ. Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй аж. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,
• ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
• ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
• ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
• ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
• ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
• ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.