зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy Education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна

2025-6-06
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэн мянгаараа тэнд цуглаж. Хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийв.

Нүцгэн шахуу охид үсдэлцэж, бүлэглэн биенээ толгой, нүүр, элэг түрийгүй өшигчин, халамцаж, сэтгэл хөдлөлөө удирдах ухаан төлөвшөөгүй, цөс нь хөөрч, цус нь буцалсан хөвгүүд амаараа дүүрэн хараал урсгаж, биенээ хэргээр өдөн зодолдож, хутга мэсээр үеийнхнээ гэмтээв. Залуус олны газар нэрээ хичээх нь бүү хэл явдлаа хянах хүмүүжил, ухамсаргүй болсоор байгаагийн зөвхөн ганцхан жишээ “Зуны зугаа-113” шоуны үеэр гарсан танхайрал харуулж байна.

Тус шоу тоглолтын үеэр цагдаагийнхан 35 удаагийн дуудлагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажилласан бөгөөд 22 дуудлага нь эрүүгийн хэргийн ангилалд хамаарч. Тоглолтын үеэр 10 хутга, зодооны 2 хэрэгсэл хураан авсан байна. Энэ бол аюул. Айж эмээх хүмүүжилгүй, хэн нэгнийг хохироож байгаадаа гэмшдэггүй бүтэн үе өсөж өндийж байна.

Залууст хүн байхын утгыг таниулсан, сургалт, сэтгэл заслын олон талт ажил хийх хэрэгцээ бий болжээ. Хүүхэд нэг бүрийн ухамсарт сэтгэхүйтэй нь харилцах цаг иржээ. Өсөж хөгжиж, хүний нийгмийн харилцаанд шилжин орж ирж байгаа залуусынхаа сэтгэл зүй, харилцааны хандлага, хэрэгцээг ойлгох, засах цаг одоо л юм байна. Үүний тулд эцэг эх төдийгүй төр улс, хүүхдийн төлөө ажилладаг гэх байгууллагууд “Малчны 10 бодлого” хөтөлбөрийг анхаараасай. Хэрэгжихэд нь өөр өөрсдийн хүчээ дайчилж, зөв Монгол хүүхдийн төлөө хамтарч ажиллаасай.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр, “Монгол адууны диваажин” ТББ-аас санаачлан Монгол хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өсвөрийн 8-14 насны хүүхдүүдэд өрөвч зөөлөн, нинж сэтгэл суулгах, сэтгэл заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү сургалтыг эхлүүлэх болсон үндэслэл нь, ядарсанд задардаг хүүхэд олшрох вий, бидний үр хүүхэд гэмт хэрэг, нийгмийн болохгүй, бүтэхгүй рүү хөл алдах вий, уруу татагдаж, өөрийгөө удирдах сэтгэл зүйн дархлаагүй хүмүүжих вий, үе тэнгийн дээрхлэл өдүүлдэг, зэрлэг балмад этгээд болж төлөвших вий гэх айдасгүй ирээдүйн төлөө юм.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо тогтмол өсөж байгааг 2024 онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоон мэдээнээс харж болно. Тодруулбал, 1373 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1343 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ.

"Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол" олгох шаардлага дээрх тоон үзүүлэлтээс, хүүхэд залуусын өнөөгийн хандлага харилцааны гажуудлаас шууд харагдаж байна.

2000-аад оноос Норвеги, Швед, Дани зэрэг улс боловсролын системдээ “empathy education” буюу өрөвч зөөлөн нинж сэтгэлийг төлөвшүүлэх боловсролын арга зүйг нэвтрүүлснээр үе тэнгийн дээрэлхэлт, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт оролцсон байдал илт буурчээ.

НИТХ бодлого, алсын харааг нь дэмжиж байгаа, амьтныг хайрлах хүүхдийн сэтгэл зүйгээр дамжуулан өрөвч нинжин сэтгэлийн боловсрол олгох тус хөтөлбөрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн 3000 хүүхэд хамрагдаж байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших мал бүхий 20 айлд долоо хоног бүрийн бямба гарагийг сонгон Монгол ахуйтайгаа танилцаж, монгол хүүхдийн мэдвэл зохих ахуйд амьдарч, бие дааж байгаа юм. Ингэхдээ 30 хүүхдийг зургаан хүн хариуцах бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн Магадлан шинжлэлийн сургуулийн шинжээчийн ангийн 60 оюутан, АУИС-ийн 50 эмч оюутан, Монголын сурагчдын холбооны 20 сургагч багш зэрэг сайн дурынхны тусламжтайгаар хөтөлбөр амжилттай хэрэгжээд эхэлсэн.

Хүүхдийн сайн сайхны төлөө цохилох зүрхтэй, за гэж хэлж чаддаг эцэх эх, төр дэх аав ээжүүд зөв Монгол хүүхдийг бэлтгэх өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох үйл хэрэгт гар бие оролцоосой. Зөв Монгол хүнийг бэлтгэхийн суурь нь зөв хүүхэд. Зөв хүүхдийг гэр бүлийн боловсрол, гэрийн хүмүүжлээс ангид ойлгох боломжгүй юм. Ахуйтайгаа харилцаж мэддэг, аавынхаа үгнээс хол зөрдөггүй, Монгол гэх үндэстний онцлог, ондоошлоо хадгалдаг, ёсноосоо гаждаггүй, ёр билэггүй үгсийг цээрлэдэг байх нь Монгол хүний хамгийн наад захын эрхэм чанар билээ.    

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 2 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    8 цаг 34 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 37 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    9 цаг 17 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    9 цаг 25 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    10 цаг 21 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    11 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    11 цаг 4 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    12 цаг 44 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    14 цаг 8 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    14 цаг 41 мин
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
    14 цаг 46 мин
  • Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
    15 цаг 12 мин
  • Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy Education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
    15 цаг 19 мин
  • Цэргийн наадмын түрүү бөх хэн байх бол?
    15 цаг 31 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    15 цаг 31 мин
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
    15 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын реформ: Хуулийн шинэчлэлт бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    15 цаг 42 мин
  • Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
    15 цаг 50 мин
  • MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө
    16 цаг 16 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • ФОТО: “Wonderland” фестивал дахь үлгэрийн ертөнц
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК