Стандартчлал хэмжил зүйн газраас нүүрсний шуудай болон ахуйн хэрэглээний
түлшинд стандарт тогтоосон билээ. Шинээр баталсан стандартын дагуу
гурван гол зэрэглэл буюу 15, 25, 40 кг-аар нүүрсийг савлаж
худалдаалахаар тогтоосон байна. Харин үүнээс өөрөөр жижиглэн буюу 6-8
кг-аар худалдах байдлыг бүрэн зогсоожээ. “Нүүрсний шуудай, ахуйн
хэрэглээний түлшний стандарт” нь өнөөдрөөс эхлэн мөрдөгөх юм. Стандартын
хэрэгжилтэнд нийслэлийн болон улсын мэргэжлийн хяналтын газраас хяналт
тавих юм байна. Яг 15, 25, 40 кг байна уу үгүй гэдэг дээр иргэд ч хяналт
тавиад байж болох юм байна.

Т.Хулан