Наймдугаар сарын 1-15-ны хооронд дулааны төв шугамд засвар хийх гэж байгааг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ. Засварын үеэр 155 хос метр шугам, таслах хаалт солих, дулааны шугамын худгийн хавтан таг, дам нурууг сэргээх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 14 хоног үргэлжлэх засварын ажлын үеэр дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
- 220 мянгат
- Хүүхдийн 100
- Цирк
- ШУТСО
- Япон элчин
- ГХЯ
- Баянгол зочид буудал
- Улсын Драмын Эрдмийн Театр орчим
- Төв шуудан
- Засгийн газрын ордон
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- УДДТ-37
- Отгонтэнгэр дээд сургууль
- Монгол кино нэгтгэл
- Баянзүрх дүүрэг
- ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
- 21-р сургууль орчим
- Бөхийн өргөө орчим
- Зүүн хүрээ шилтгээн
- ХӨСҮТ
- 13, 14, 15-р хороолол орчим