Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 13 төрлийн сургалтад зориулан спортын 86 төрлийн 3870 ширхэг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлэн өгчээ. Ингэснээр сургалтын төвүүд дутагдалтай байдаг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангагдаж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлж, практик дадлага хийх боломж бүрдэж байна.
“Спорт” төслийн үндэсний сур, ширээний теннис, сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, бадмитон, жюү жицү, жүдо, үндэсний бөх, хөнгөн атлетик, спортын хөгжөөн дэмжигч гэсэн 10 төрлийн 13 багц сургалтад нийт 1370 хүүхэд хамрагдаж, үүний 59 хувь нь бага ангийн хүүхэд, 41 хувь нь дунд ангийн хүүхэд байна.
Сургалтад 45 хувь нь эмэгтэй, 55 хувь нь эрэгтэй сурагчид хамрагджээ. Аймгийн төв болон Чойбалсан, Чулуунхороот, Булган суманд волейбол, хөнгөн атлетик, сагсан бөмбөг болон бүжгийн сургалтуудад хүүхдийн хамрагдалт 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв.