Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа өндөр бүтээл, гавьяа байгуулсан зарим хүнийг Төрийн дээд одон, медалиар шагнаж урамшуулав.
Ерөнхийлөгчийн зарлигийг гүйцэлдүүлэх эрхэм үүргийг хүлээн авсан хүмүүсийн дунд “Макс” группын ерөнхийлөгч, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Ганбаатар багтах юм.
Тэр бол бизнес эрхлэгч, уяач гээд хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн үү гэвэл мөн. Гэхдээ түүнд өндөр төрийн шагналыг гардуулах эрх мэдэл, хувь дутах юм шиг. Төрийн тэргүүнээс зарлиг гарган олгосон нэр хүндтэй шагналыг ингэж дур мэдэн гардуулах эрхийг хэн түүнд олгов оо. Ингэхэд шагнал олгох шалгуур байна уу.
Сэтгэгдэл (1)