Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33 142 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
-Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан бах
Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол аар дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.