БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл, цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жил нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35,866 сурагч элсэн суралцахаар байна.
Нийслэлийн ЕБС-д суралцах суралцагчдын тоо энэ жил 20 гаруй мянгаар нэмэгдэж байгаа.
2023 оны дөрөвдүгээр сард хамран сургах тойргыг тогтоохтой холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Харин тавдугаар сард хамран сургах тойргыг тогтоох зарчим аргачлалуудыг баталсан. Энэ дагуу хамран сургах тойргыг тогтоох ажлыг хийгээд зургаадугаар сард тогтоосон байгаа. Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдээс шалтгаалаад хамран сургах тойрогт өөрчлөлт орж явдаг.
Эхний ээлжинд байнгын оршин суугчдыг бүртгэнэ. Дараа нь түр оршин суугчдын хүүхдүүдийг бүртгэнэ. Цэцэрлэгийн бүртгэл хэвийн явагдаж байна" гэв.
Д.Батчулуун