
Австри улсад зохиогдсон аэробекийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах
нээлттэй тэмцээнд Монголын баг тамирчид алтан медаль хүртжээ.

Австри улсад зохиогдсон аэробекийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын баг тамирчид алтан медаль хүртжээ. Мөн А.Мөнхтогоо эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож мөн алтан медалиар энгэрээ мялаажээ.
Уг тэмцээнд аэробек гимнастикаар дэлхийд тэргүүлэгч 19 орны 500 гаруй тамирчид өрсөлдснөөс манай улсын эрэгтэй баг ийнхүү өндөр амжилт гаргажээ. Алтан медаль хүртсэн тамирчид өнөөдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор “Чингис хаан” олон улсын буудалд газардсан юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)