Санаандгүй, харамсалтай тохиолдлоор эрхтэн дутуу болсон хүн дэлхий дээр олон бий. Гай газар доороос гэгчээр хэн ч үүнийг урьдчилан тааж үл чадна. Харин бид шинжлэх ухааны ололтын ачаар биеийн хэсгүүдээ эргүүлэн авч, буцан хүн төрхөө "олж" чаддаг болсон. Харамсалтай тохиолдлоор нүүрээ "алдсан" ч нүүр шилжүүлэн суулгах мэс заслын ачаар сэтгэл хангалуун яваа хүмүүсийн сонирхолтой түүхүүдийг хүргэж байна.

1. Гучин долоон настай АНУ-ын иргэн Ричард Норриссын зургууд. Тэрбээр 1997 онд нүүрний хэсэгтээ буудуулж хамар, уруул, ам гээд нүүрний доод хэсгүүдээ алдсан байна. Түүнээс хойш 15 жилийн турш Норрис Виржиниад амьдрахдаа зөвхөн шөнийн цагаар маск зүүн гадагш гардаг байжээ. Харин Мариландын их сургуулийн эмч нар харахын аргагүй болсон нүүрэнд нь 36 цагийн турш хагалгаа хийж шүд, хэл, эрүү суулгаж өгчээ. Норрисын нүүр нь долоон сарын дараагаас хэлбэрээ олж, бэхжиж эхэлсэн бөгөөд мэс заслын дараа тэрбээр "Нүүрээ мэдэрч, шүдээ угааж, сахлаа хусдаг болсондоо баяртай байна" хэмээн ярьжээ.


2. Исабелла Диниоре гэдэг энэ эмэгтэй 2005 онд нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ийм царайтай болжээ. Гэхдээ эм ууснаас биш ухаангүй болсон түүнийг лабрадор үүлдрийн нохой нь сэрээх гэж оролдохдоо ийм эрэмдэг болгожээ. Эзэн нь сэрэхэд түүний хамар, хацар, эрүүний хэсэг нь тун ноцтой гэмтсэн байсан аж. Исабелла даруй нүүрний мэс засалд орсон бөгөөд өмнөхийгөө гүйцэхгүй ч давгүй царайтай болжээ. Сонирхолтой нь тэрбээр нохойгоо огт буруутгаагүй бөгөөд харин улам ч их хайрлах болсон гэнэ.


3. Дөчин зургаан настай энэ эмэгтэйн нүүрэн хэсэг рүү нөхөр нь буудаж
эрэмдэг болгож орхижээ. Хамаргүй, шүдгүй, хацрын хэсэг нь тасарсан
түүнээс хүүхдүүд нь хүртэл айхаар болсон байна. Конни Каб гэдэг энэ
эмэгтэй одоо хиймэл эрхтэнтэй ч ярьж, амьсгал, үнэртэж чадна. Түүнд 20
цагийн турш биеийнх нь 30 хэсэгт мэс засал хийсэн аж. Хөлний яс, гуяны
арьснаас авч нүүрийг нь нөхөхийн зэрэгцээ дөнгөж нас барсан нэгэн донор
эмэгтэйн судас, булчинг ашигласан байна. Энэ бол дэлхийн дөрөв дэх нүүр
шилжүүлэн суулгах мэс засал юм.
Хэл яриа нь ээрч ярихад төвөгтэй байдаг ч эмч нар түүнд амьдрал бэлэглэж чаджээ. Харин эхнэрээ гэмтээсэн нөхөр нь долоон жил шоронд суусан байна.

Хэл яриа нь ээрч ярихад төвөгтэй байдаг ч эмч нар түүнд амьдрал бэлэглэж чаджээ. Харин эхнэрээ гэмтээсэн нөхөр нь долоон жил шоронд суусан байна.

4. "Заан хүн" гэдэг нэрээр олонд танигдсан Паскал Колери маш ховор гений өвчин болох Von Recklinghausen"-ий өвчтэй. Гэхдээ насан туршдаа "хэцүү" царайтай байсан түүнд 2008 онд Францын эмч нар мэс засал хийж хүн төрхөнд нь оруулж чаджээ. Түүнд нас барсан донорын эрхтэнг шилжүүлэн суулгаж 16 цагийн турш мэс засал хийсэн байна. Колер мэс заслын дараа өөрийнгөө толинд харсан өдөр бол амьдалынх нь хамгийн аз жаргалтай мөч байсан гэжээ.


5. АНУ-ын хамгийн анхны бүтэн нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг 28 настай Даллас Винсд хийжээ. Тэрбээр 2008 онд ажлаа хийж яваад цахилгаан хүчдэлд цохиулан нүүрээ түлж, хүн харахын аргагүй болжээ. Винс бүрэн сохорч, хамар, уруул нь ч байхгүй болж гурван сар комд байсан. Харин 2009 онд тэрбээр бие даан алхах болсон бөгөөд 2011 онд 30 эмчийн бүрэлдэхүүнтэй баг түүнд нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ. АНУ-ын эмч нар хоёр дахь удаагаа ийм хүнд мэс засал хийсэн нь энэ юм. Осолд орохоос өмнө Винс ийм царайтай байгаагүй ч тэрбээр "Би одоо удаан ч гэсэн ярьж, хооллож, үнэртэж чадна. Гурван жил нүүргүй явсан надад хангалттай" гэжээ.


6. Туркийн эмч нар нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа 19 настай Угур Акард хийж өгчээ. Түүнийг төрөөд 40 хонож байхад нь байшин нь дэлбэрч хүү түлэгдэн ийм царайтай болсон аж. Харин 19 жил бусад хүүхдээс тугаарлагдан өөрөөр амьдарч ирсэн түүнд өнгөрсөн зун эмч нар нүүр "бэлэглэжээ". Тэрбээр мэс засал хийснээс гурван долоо хоногийн дараа анх удаа сахлаа хусч үзсэн гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)