ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 27-28-нд ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Г.Н.Махутовын нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын тэмцээн болж манай улсаас оролцсон Ж.Баярхүү алт, Б.Өлзийсайхан мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Казахстан, Монголоос гадна ОХУ-ын Буриад, Якут улс, Алтайн болон Приморийн хязгаар, Красноярск, Алс Дорнодын, Красноярск, Эрхүү муж, Москва зэрэг 14 улс, хязгаар, муж, хотын 200 гаруй бөх өрсөлдсөн байна.

Mанай улсаас Дархан-Уул аймгийн "Хасу-Мегаватт" клубын таван бөх үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор оролцож, 55 кг-д Жамьянгийн Баярхүү зургаан барилдаан хийж бүх өрсөлдөгчдөө ялснаар алтан медаль, шилдэг бөхийн тусгай шагнал хүртлээ. Харин 74 кг-д барилдсан Баасанцогтын Өлзийсайхан мөнгөн медаль хүртжээ.
Нэгдүгээр байр эзэлсэн бөхөд 30 мянган рубль, мөнгөн медаль хүртсэн бөхөд 20 мянган рублийн шагнал дагалджээ. Мөн шилдэг бөхийг 20 мянган рублиэр шагнасан байна.
Сэтгэгдэл (1)