
2004 оны 7-р сарын 18-ны єдєр тєрсєн буюу 7 настай Жулиано Строй хэмээх румын жаал нь єнєє цагийн хамгийн залуу хєнгєн атлетикчин, боди хvv юм байна. Тvvний гэр бvл нь одоогийн байдлаар Италийн Флоренцид аж тєрж байгаа ажээ. Бага насны энэ жаал нь мэргэжилтнvvдийн нvдэн дээр нэгэн санаанд оромгvй vзvvлбэр толилуулснаар Гиннесийн номонд нэрээ бичvvлсэн байна. Жулиано нь хоёр хєлнийхєє хооронд хvнд сэлэм хавчуулж байгаад хамгийн хурдан хугацаанд 10 метрийн зайд гар дээрээ явсан байна. Тэрээр энэхvv vзvvлбэрээ Италийн нэгэн телевизийн шоуны vзэгчдийн ємнє толилуулсныхаа дараа интернэтээр тархсан дуулианы эзэн болжээ. Энэ бол тvvний анхны рекорд биш тэр олон олон рекордын эзэн билээ.
Сэтгэгдэл (1)