Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадмыг Монгол туургатны үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж нээж үг хэллээ. Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадамд Монгол, Тува, Буриад, Алтайн бүгд найрамдах улс, Халимаг, Өвөрмонголын

Нийт 128 бөх -85, +85 гэсэн хоёр жинд хуваагдан барилдана. Нэг жинд 64 бөх барилдах юм. Энэ наадам өмнө нь дөрвөн удаа зохион байгуулагдахад Монгол Улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой байхдаа гурван жил дараалан түрүүлсэн. Тэгвэл Тува улсын Кызыл хотод зохион байгуулагдсан барилдаанд Монгол Улсын харцага А.Бямбажав түрүүлсэн юм.