
Би түүнд хайртай, гэхдээ энийг нь засчихвал бүр ч хайртай болно
1. Түүний үсний засалт чамд ерөөсөө ч таалагддаггүй
Хамгийн сонин нь тэр өөрийнхөө үсийг онцгүй гэдгээ огтхон ч мэддэггүй байх. Түүнд мэргэжлийн салонд үсээ засуулах эрхийн бичиг бэлэглэчих. Үр дүн нь хүссэн шиг чинь төгс биш байж болох ч гол нь залуу маань өөрийгөө илүү сайхан харагдах боломжтой гэдгийг мэдэх нь чухал. Харин үгэнд чинь ороод үсээ засуулаад ирсэн түүнийгээ сайн магтаж өгөх хэрэгтэй шүү.
2. Тэр чиний хажууд хэхэрч, унгадаг нь таалагддаггүй
Энэ тохиолдолд чи түүнд шударга хандаж, илэн далангүй хэлэх хэрэгтэй. Түүнд “Чи надтай байхдаа яг найзуудтайгаа хамт байдаг шигээ аашлах юм бол би ч гэсэн чамтай орон дотроо жирийн найзууд шиг л байх болно шүү” гэж хэл. Тэр байнга биш юм аа гэхэд ямар ч гэсэн үйлдлээ хянах болно.
3. Түүний өдөржингөө спортын нэвтрүүлэг үзэж, зурагтны өмнө өнждөг нь таалагддаггүй
Чи түүнтэй гадуур зугаалж, романтик өдрийг хамт өнгөрөөмөөр байхад тэр зурагтнаасаа холдохгүй байвал түүнээс яг ямар төрлийн нэвтрүүлэг үзэх гээд улайраад байгааг нь асуу. Найз залуудаа өдөржингөө цагаа үрэхгүй бол чухал гэсэн тоглолтыг нь хамт үзнэ гэдгээ хэлээрэй. Хааяа ч гэсэн түүнийг болон сонирхдог зүйлсийг нь хүндэлдэг гэдгээ харуулж найр тавьж өгөх хэрэгтэй.
4. Гэртээ хооллосынхоо дараа аяга тавгаа угаалтууранд овоолж орхидог нь таалагддаггүй
Иймэрхүү үед “Чамд битгий ингэж орхиж бай гэж хэлээ биз дээ” гээд уурлан гал тогоондоо орон аяга тавгаа тачигнуулахын оронд түүнд далд утгаар гэрийн ажлаа хувааж хийе гэдгээ ойлгуулсан нь дээр. Эрчүүд хэцүү даалгавар, өөрт нь л гэж оноосон үүрэгт дуртай байдаг болохоор түүнд энэ ажлыг аятайхан даалгаад, яг тэр үеэр нь өөрөө ч гэсэн бага сага гэрийн ажил дэргэд нь хийхэд л болно.
5. Чиний машинаар явж байхад ч гэсэн тэр “Бяцхан” DJ хийх гэдэг байдаг нь таалагддаггүй
Шууд дүрэм гарга : Хэн бензиний мөнгө төлсөн эсвэл хэний машинаар явж байгаагаас шалтгаалж хөгжмөө сонгоно гэдгээ тохиролцоорой. Амиа хичээсэн сонсогдож байгаа байх л даа, гэхдээ хэлээд байхад зөрүүдлээд байвал ийм л арга хэрэглэхэд хүргэх нь дээ, залуус минь.
Түүнийг байгаагаар нь хайрладгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ зарим нэг тэвчихийн аргагүй зүйлсийг нь засахгүй бол, жижигхэн урам хугаралтууд нийлээд хэрүүл маргаанд ч хүргэж мэднэ. Чи түүнийхээ юуг засчихвал бүр ч их хайртай болох вэ?