зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Батбаяр: Ус гэдэг нийгмийн шударга ёсыг шаарддаг

2023-8-25
0
ЖИРГЭХ

Бид олон жил усыг тоохгүй явж ирсэн ч энэ зуны гурван удаагийн үерийн дараа үер, ус гэх үг хүн бүрийн амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй. Үер усны аюултай газарт газар олгож, тухайн газар айл өрх амьдарч ирсэн нь багагүй хохирол учруулсан. Тэгвэл бид энэ талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажлаа аваад буй юм.


-Үер уснаас иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамгаалалтын бүс тогтоох ёстой гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье.

-Монгол Улсын усны тухай хуульд заасны дагуу усны нөөцийн бохирдох, хомсдох аюулаас хамгаалах, үер уснаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар, усны эх үүсвэр дээр хамгаалалтын бүсийг тогтоодог. Хамгаалалтын бүсийг онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэж гурав ангилдаг. Бид онцгой хамгаалалтын бүсийн тухай асуудлыг ярьж байгаа. Үүнийг Усны газар удирдаад тухайн гол нууранд байгаа сав газрын захиргаад хамгаалалтын бүсийг 2014 оноос хойш тогтоосон. Тогтоосон бүсийг баталгаажуулж, бүх нийтээр дагаж мөрдөх журам болгож гаргах үүрэг нь аймаг, нийслэлийн ИТХ-д байдаг. ИТХ гаргасан шийдвэрээ Хууль зүйн яамд бүртгүүлэх замаар онцгой бүсийг хамгаалалтад авдаг. 

-Тэгвэл энэ ажил аймгуудын хувьд ямар түвшинд явж байгаа вэ?

-Говь-Алтай аймгийн хувьд хамгаалалтын бүсээ тогтоогоод, ИТХ-ын шийдвэрээ гаргаад, Хууль зүйн яамд бүртгүүлээд явж байна. Үүний дараа онцгой бүсийг чөлөөлөх асуудлуудыг ярих ёстой. Мөн Сүхбаатар аймагт эхний алхмууд хийгдсэн ч эцэслэгдээгүй байна. Увс аймгийн тухайд 2022 онд хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоосон. Харин Хууль зүйн яамд шийдвэрээ ирүүлээгүй байгаа. Харамсалтай нь бусад аймгуудын хувьд зөвхөн хамгаалалтын бүсээ тогтоосон байдалтай байна. Энэ бол хуулийн дагуу гүйцэтгэх үүрэг учраас аймгууд энэ үүргээ биелүүлэх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь усны тухай хуулийн зөрчил болно гэдгийг хэлмээр байна.

-Хамгаалалтын бүсийг сав газрын захиргаад тогтоодог. Тогтоохдоо зөвхөн устай газрыг хамгаалалтад авах нь өрөөсгөл ойлголт уу?

-Монгол Улсын хэмжээнд 29 сав газар бий. Үүнээс 21 сав газрын захиргаа ажиллаж байна. Захиргаад гол усаа дагаж ажилладаг учир гол усны хамгаалалтын бүсийг тогтоосон. Үүнд хоёр зүйлийн тухай ярья. Тухайлбал, усны сан бүхий газар гэдэг бол зөвхөн ус урсдаг газрыг хэлдэггүй. Хуурай сайр болон татарсан байгаа гол зэрэг ус урсаж болохуйц газруудыг хамгаалалтад авахгүй бол ямар аюул учрах вэ гэдгийг энэ зуны үер харууллаа. Улаанбаатар хотод болсон гурван удаагийн үерийн гурав дахь үер нь жалгыг дарж, шороо асгаж бууснаас болсон аюул байсан. Үүний цаана маш энгийн дүгнэлт гарсан.

Хамгаалалтын бүс гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл.

-Тэгвэл эхний удаагийн үер халилтаас үүссэн шүү дээ.  

-Тийм. Натурын гүүр орчимд халилт болсон. Энэ үерийн шалтгаан бол хамгаалалтын бүсийг хааж барьсан барилга байшингуудын үйл ажиллагаанаас болсон. Гэр, жорлон, хашаа, орон сууц байна уу яг ижилхэн. 

Нэг хүн ордог жорлонг нураах, олон мянган хүн амьдардаг барилгыг нураах адилхан зүйл.

Үүний цаана Улаанбаатар хот болон энэ хотод амьдарч буй 1500 хүнээ хамгаалах зүйл бол хамгаалалтын бүс тогтоож, бүсийг чөлөөлөх явдал.

-Үерийн аюулаас хамгаалах хамгийн эхний алхам нь хамгаалалтын бүс тогтоох байх нь ээ?

-Хүн төрөлхтний өдий болтол дийлж чадаагүй зүйл бол байгаль. Тэр дундаа үерийн аюул. Ийм учраас үерийн аюулаас сэргийлэх хамгийн анхан шатны арга бол хамгаалалтын бүсийг тогтоогоод, яс мөрдүүлэх. Гэтэл зарим хүмүүс хуурай сайрыг хамгаалах шаардлагагүй гэдэг. Харин тэр нь үерийн үед аюул учруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ.

-Хамгаалалтын бүс тогтоох хуулийн заалтын хэрэгжилт хэр байдаг вэ? Бүсээ тогтоочхоод дараагийн алхмыг хийхгүй байна гэлээ шүү дээ.

- Харамсалтай нь Монгол Улсад энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа газрууд алга байна. Уг нь усны эх үүсгэвэр дээр онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ёстой. Усны эх үүсвэр гэдэг маань ус авч байгаа газар. Жишээлбэл, худаг. Худгийг хамгаалаагүйн аюул юу гэдгийг Зайсангийн аманд байрлалтай орон сууцны хорооллын жишээн дээр тайлбарлая. Энэ хорооллын худгаас авч буй уух усанд шинжилгээ хийж үзэхэд таван үзүүлэлтийн дөрвөд нь маш ноцтой үзүүлэлт гарсан.

  • Нэгдүгээрт, нийт нянгийн тоо хамгийн ихдээ 100 байх нь хэвийн байдаг. Гэтэл нянгийн тоо 300 байсан.
  • Хоёрдугаарт, тэр уух усан дотор байж болохгүй гэдэсний бүлгийн савханцар гэдэг зүйл илэрсэн. Энэ нь халуунд тэсвэртэй учир усаа буцалгаад хэрэглэсэн ч ус цэвэршээгүй байна гэсэн үг.
  • Гуравдугаарт, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн илэрсэн. Энэ мөн л ундны усанд байх ёсгүй.
  • Дөрөвдүгээрт, хүний ялгадас буюу өтгөн ундны усанд орсон байна.

Бид энэхүү лабораторийн дүгнэлтээ тухайн газарт гаргаж өгсөн.

Гэтэл тэд шинжилгээний хариуг өөрчилсөн байсан.

Тухайлбал, дээрх илэрсэн дөрвөн үзүүлэлтийн гурвыг дарсан. Энэ бол хүний эрүүл мэндэд маш ноцтой үйлдэл учир үүнд анхаарал тавих талаар анхааруулсан.

-Энэ мөн л хамгаалалтын бүс тогтоогоогүйн сөрөг үр дагавар уу?

-Тийм ээ. Мөн хамгаалалтын бүс яригдаж байгаа юм. Тухайн ундны усны эх үүсгэвэр рүү нэг бол үерийн усаар, үгүй бол хажууд нь байгаа жорлонгийн бохирдлууд орсон байна хэмээн ойлгож болохоор байна. Иймд тухайн байгууллагууд хамгаалалтын бүсийг тогтоох хэрэгтэй. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс үерээс хамгаалдаг бол усны эх үүсгэврийн хамгаалалтын хэсэг бол ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүх иргэдийн амь нас, аюулгүй байдлын төлөө хийж буй үйл ажиллагаа гэдгийг ард иргэд ойлгоосой. Мөн нэг дор олон байшин барилга барих, түүнийхээ усны асуудлыг төвлөрсөн шугамаас бус тус тусдаа төвлөрсөн бүсээс усны эх үүсвэрээ шийдэх нь эрсдэлтэй. 

-Төвлөрсөн усан хангамжийн ус найдвартай юу? Зэвтэй ус ууж буй айлууд цөөнгүй бий.

-Төвлөрсөн усан хангамжаас ус авч буй хүмүүс найдвартай усаар хангагдаж байгаа. Үүнд Ус сувгийн удирдах газар маш сайн ажиллаж байна. Харин төвлөрсөн бус буюу өөрийн журмаар гаргасан худгууд ийм байдалтай байна.

Улаанбаатар хотод бүрэн бус мэдээгээр 600 мянга гаруй нүхэн жорлон, 12 мянга орчим худаг бий. Үүнийг харьцуулаад үзвэл, нэг худгийг тойроод 30,40 жорлон байгаа гэсэн үг.

Тэгэхээр хамгаалалтын бүсээ тогтоож, худгуудаа хамгаалахаас өөр араггүй байдалд байна.

-Нийслэлд усны эх үүсвэр, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон уу?

-Онцгой хамгаалалтын бүсэд  5837 нэгж талбар хамаарч байна. Үүнээс байшин 2083, хашаатай 2941 нэгж талбар байгаа. Энгийн хамгаалалтын бүсэд 27.934 нэгж талбар давхцаж байна. Усны тухай хуулиа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн засгийн газрын эрх бүхий байгууллагын зүгээс хэлэхэд 2083 байшин, 2941 хашаатай нэгж талбар үерийн аюулд өртөх боломжтой байна. Хоёрдугаарт, усны эх үүсвэр болоод голд бохирдол учруулах аюултай байна.

-Эдгээр бүсүүдийг аюулаас хамгаалахын тулд ямар ажил хийх вэ?  

-Хамгийн эхэнд хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд мөрдүүлэх шаардлагатай байна. Тэндээс нэг айлыг нүүлгэх, нэг байшинг нураах гэж байгаа асуудал бол тухайн айлын иргэдэд учирч болох аюулаас сэргийлж байгаа үйл ажиллагаа юм. Хоёрдугаарт, гэр хорооллын, орон сууцны суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын менежментийг сайжруулах шаардлагатай.

-Сүүлийн үед уулын амыг сэтэлж байшин барилга барьдаг асуудал гарах болсон. Үүнд ямар нэг аюул бий юу?

-Байлгүй яах вэ. Үерээс гадна хөрсний гулгалтыг бий болгох аюулыг бий болгож байна. Бид байгальтайгаа нийцэж амьдрахын тулд усны тухай хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийм гарцууд байгаа учир үүнийг хэн нэгэн байгууллага биш ард иргэдтэйгээ хамтраад бүх төрийн байгууллага хийх ёстой. Үүнийг иргэд дэмжээд явах ёстой юм л даа. Ер нь хөгжил гэдэг зүйлийн үндэс суурь нь хүний амь нас эрүүл мэнд байх ёстой. Тэдний аюулгүй амьдрах боломжийг хангаж өгөх нь хөгжил юм. Эрүүл байх, амь насыг нь хамгаалах үндсэн зүйл бол цэвэр устай байх ёстой, үерийн аюул ирэхгүй байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.    

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    9 цаг 46 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    10 цаг 19 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    10 цаг 30 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    10 цаг 33 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    10 цаг 39 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    11 цаг 35 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 46 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    12 цаг 23 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    12 цаг 45 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    12 цаг 57 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    13 цаг 31 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    13 цаг 56 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    14 цаг 58 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    15 цаг 19 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 47 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    16 цаг 13 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    16 цаг 19 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    16 цаг 25 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    16 цаг 28 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    16 цаг 56 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК