Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн “4:11 уулзалт” ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг уламжлалтай. Харин энэ удаа “4:11 уулзалт”-ыг ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулахаар болжээ.
энэ уулзалтын үеэр Ардчилсан намын хийж буй ажлын талаар сэтгүүлчид мэдэж авдаг билээ. Харин энэ сарын 4:11 уулзалт орон нутгийн сонгуулийн өмнө болж буй. Ингэхдээ Дорноговь аймгийг сонгосон нь 2008 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн учраас ийнхүү билигшээж сонгожээ. Сэтгүүлчид 4:11 уулзалтад оролцохдоо Дэлхийн энергийн төв Хамрын хийдээр аялаад буцах юм байна.