МАН-ынхан өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 10.00 цагаас хуралдана. Хурлаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээс татгалзсан асуудлыг хэлэлцэх юм байна. Тэрээр УИХ-д намын листээр сонгогдож, гишүүн болсон тул ийнхүү намын түвшинд хэлэлцэж байгаа аж. Өнөөдөр намын хурлаар хэлэлцээд, маргааш байнгын хорооны хурлаар хэлэлцэж, ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдвөл намын листээр 10-т жагссан Д.Сарангэрэл тангараг өргөх юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)