
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрөөс эхлэн 7-ны өдрүүдэд зүүн гурван аймагт ажиллах юм байна. Үүнтэй холбогдуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай видео уулзалт хийлээ. Тус аймгуудад шийдэл хүлээж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй оролцоотой аль яам, агентлагийн төлөөллийг газар дээр нь ажиллуулах шаардлагатай талаар Засаг дарга нарын саналыг сонссон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрөөс эхлэн 7-ны өдрүүдэд зүүн гурван аймагт ажиллах юм байна. Үүнтэй холбогдуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай видео уулзалт хийлээ. Тус аймгуудад шийдэл хүлээж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй оролцоотой аль яам, агентлагийн төлөөллийг газар дээр нь ажиллуулах шаардлагатай талаар Засаг дарга нарын саналыг сонссон юм. Дорнод аймагт орон нутгийн төсвийн орлого энэ оны сүүлийн хоёр сард тасрахаар байгааг, төсвийн хөрөнгөөр баригдах гурван барилгын ажил зогсонги байдалтай байгааг танилцуулсан бол Сүхбаатар аймгийн хувьд Өндөрхаанаас Баруун-Урт хүртэлх замын болон хоёр сургуулийн байрны барилгын ажил хүндрэлтэй байгааг хэллээ. Харин Хэнтий аймгийн тухайд орон сууцны хөнгөлөлттэй зээлд төрийн албан хаагчид хамрагдах нөхцөл олгогдохгүй, зээлийн эх үүсвэр тодорхойгүй байгааг дуулгасан юм. Засгийн газрын тэргүүн дээрх асуудлуудаар холбогдох яамны ажил хариуцсан албаныхантай Засаг дарга нарыг видео уулзалт хийлгэж, асуудлыг илүү нарийвчилж тодруулах үүргийг ЗГХЭГ-ын дэд даргад даалгалаа. Асуудлыг илүү тодорхой болсны дараа орон нутагт ажиллах үеэрээ зохих шийдвэр гаргах юм байна.