
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл
батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх
үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00
цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болно. Түүнчлэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд хуралдаад, үргэлжлүүлэн олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг хуралдах юм байна.
Б.Чимэг