

Төвдийн Цагаачлалын Засгийн Газрын албан ёсны веб сайтад зулын гол болсон эрэгтэйн цогцсыг шар хадганд ороож, лам нар хүрээлсэн байгаа зураг тавигджээ.
“Төвдийг чөлөөл” ТББ зулын гол болсон эрийг 25 настай Дорж Лүндэв болохыг тодорхойлжээ. Хоёр хүүхдийн эцэг Дорж Лүндэв “Тангка” хэмээн шашны зураг урладаг байжээ. Зураачийн дусргалд мянга мянган хүн цугларсан бөгөөд Хятадын эрх баригчдыг хөндлөнгөөс оролцохоос сэргийлж цогцсыг чандарласан байна.
Зулын гол бологчийн гэр бүлийнхэн цугларсан олонд түүний захиасыг хүргэжээ. Тэрээр Төвдийн оюун санааны удирдагч Далай ламыг эргүүлэн авчуулахыг шаардаж өөртөө гал тавьсан бөгөөд бусад төвдүүдийг өөрсдийн аюулгүй байдлын төлөө ингэж тэмцэхгүй байхыг гуйжээ.
Хятадын эрх баригчид энэ явдлын дараа гудамжинд олон тооны харуул хамгаалалт тавьсан бөгөөд энэ тухай мэдээллийн нун дарагдуулахын тулд тус хотын оршин суугчдын интернэт, гар утсыг нь хаасан байгаа юм байна.
Д.Идэр




Сэтгэгдэл (3)