

Өнгөрсөн даваа гаригт охиноо гэрийнхээ гадаа хоёр хүүтэй хамт мотоцикль унаж байхыг хараад эцэг эх нь ихэд уурлаж, охиныг хөвгүүдийн нэгтэй нь хориотой харилцаа үүсгэсэн хэмээн сэжиглэсний улмаас ийнхүү аминд нь хүрчээ. Кашмирийн Котли дүүргийн өмнөд хэсэгт орших алслагдсан тосгонд гарсан энэ аймшигт хэргийн хохирогч нь тус гэр бүлийн том охин нь байжээ.
Охиноо хөнөөсөн эцэг эхийг баривчилсан бөгөөд удахгүй шүүх хурлаар хэргийг шийдвэрлэх аж.
“Хүндэтгэлийн аллага” гэгчийг ихэнхдээ гэр бүлийн эрэгтэйчүүд хохирогчийг өөрсдийнх нь нийгэмд шившигт явдал, доромжлол авчирсан гэж үзсэн үедээ гүйцэтгэдэг ажээ. Пакистаны Хүний эрхийн комиссийн мэдэгдсэнээр зөвхөн өнгөрсөн онд л гэхэд энэхүү “хүндэтгэлийн аллага” гэгчээр 943 эмэгтэйн амийг хороосон дүн гарсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)