Хятадын "Синхуа" агентлагийн "Синхуа агентлагийн гэрэл зураг Монголд" нэртэй үзэсгэлэн Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа гарч байна. Уг үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн бямба гарагт МУИС-ийн хоёрдугаар байранд боллоо. Нээлтэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн, МУИС-ын дэд захирал, МУИС-ын Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга доктор, профессор Р. Ринчинбазар үзэсгэлэнг нээж үг хэлсэн бөгөөд бусад хүндэт зочдын хамт тууз хайчилсан юм.

Үзэсгэлэнд "Синхуа" агентлагийн сурвалжлагчдын авсан Хятадын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спорт, ард түмний амьдрал ахуй, байгалийн өнгө үзэмж зэргийг харуулсан 150 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлжээ.
Энэ үзэсгэлэнг МУИС-ын Күнзийн институт, "Синхуа" агентлагийн Улаанбаатар дахь салбар зохион байгуулж, МУИС-ын Гадаад хэл соёлын сургууль, МУИС-ын Улаанбаатар сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үй Цай бүрэн дунд сургууль, Найрамдал дунд сургууль, Нийслэлийн 23-р дунд сургууль дэмжин ажиллуулж байна.

Т.Гэрэл