
Жиу жицу нь АНУ-д эрчимтэй хөгжиж байгаа тулааны урлагийн төрөл юм. Жиу-житсугийн Олон Улсын Холбооноос (IBJJF) маш олон зэрэглэлд тэмцээн зохиодог бөгөөд зөвхөн дэлхийн аваргын тэмцээн гэхэд л хоёр төрлөөр зохиогддог байна.
GI - төрөл энэ нь жүдо-ын өмсгөлтэй. Энэ төрөлд шуундаа илүү сайн бяртай гарын атгалт сайтай бахимдуу тамирчидад илүү тохиромжтой аж. Өмсгөлийн зах, хамцуй, хормой, бүс, өмд, ер нь хаанаас ч барьж зуурч болдог сэкунд, минутийн тогтоосон заалтгүй байдаг.
NO-GI энэ төрөл нь богино өмдтэй дээгүүрээ нүцгэн буюу богино хамцуйтай цамц өмсөж болдог. Хувцаснаас барьж зуурах ямар ч юм байхгүйгээр барилддаг. Энэ төрөл нь урт мөчтэй уян хатан, мэх сайтай, тэвчээр хатуужил сайтай бөхчүүдэд болон тулааны урлагийн тамирчидад илүү тохиромжтой байдаг байна.
24tsag.mn