

Тус улсын ерөнхийлөгч хатагтай Жойс Банда өчигдөр энэ асуудал дээр маргаан өрнөж дуустал хуулийг түр түпгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Малавийн хуулиар ижил хүйстэнтэйгээ явалдсан эрэгтэйг 14 жил, эмэгтэйг таван жил хорихыг заасан байдаг аж.
Энэхүү хөдөлгөөнийг “Эмнести интернэйшл” хүний эрхийн байгууллага эсэргүүцэж эхэлсэн бөгөөд орон нутгийн иргэд эрчимтэй дэмжсэнээр дахин хэлэлцэх болсон байна. Харин засгийн газрын зарим гишүүд энэ хууль нь БЗХӨ, ДОХ тархахаас хамгаалах хамгийн зөв арга хэмээн үзэж байгаа гэнэ.
Д.Идэр