Өнөөдөр ээжийн ачийг санаж, буян үйлдэх өдөр

ил бүрийн билгийн тооллын намрын адаг сарын 22-нд Лхалаа Вавын дүйчин өдөр тохиож байна. Ээжийн ачийг санах энэ өдөр сүм хийдүүдэд санжид, монлом, ерөөлийн хаан номыг хурдаг гэнэ. Учир нь Бурхан багш ээжийгээ нас нөгчихөд манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаясгалангт буюу 33 тэнгэрийн оронд заларч, 49 хоног хойтын буяныг үйлдэж “Хайлан” хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн домогтой ажээ