
Б.Болдбаатар 1968 онд төрсөн. 1992 онд Москвагийн авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Инженер, хууль мэргэжилтэй. 2004 оноос УИХ-ын тамгын газар, намын бүлэгт ажиллаж ирсэн. УИХ дахь Эх орон- ардчилал эвслийн бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон АН-ын бүлгийн ажлын албанд ажиллаж байсан.
Мөн байнгын хорооны гишүүд ар гэрийн асуудлаас УИХ-ын гишүүний эрхээс татгалзах хүсэлт гаргасан У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.