
Арваннэгдүгээр сарын 21-нд болох Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх эрх нь нээгдэх юм. Сонгуульд оролцох долоон нам, эвслээс МАН хамгийн түрүүнд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийх гэж байна. 2012 оны Орон нутгийн сонгуульд АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэсэн улс төрийн долоон хүчин, 19400 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Нийт мандатын 5241 нь мажоритар, 2779 нь хувь тэнцүүлсэн байдлаар сонгууль явагдана.
МАН-ын Орон нутгийн сонгуулийн нээлт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт 16.30 цагт болно.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)