

Японы хоёр жуулчин Хэбэй аймгийн хойд хэсэгт амиа алджээ. Тэднийг Цагаан хэрмийн нэгэн хэсэгт хүнд байдалд орсон байхад нь олж, яаралтай тусламж үзүүлэхээр ойролцоох аймаг руу онгоцоор зөөж явах зуур амиа алджээ.
Өнгөрсөн ням гаригт Бээжин болон ойролцоох нутагт орсон цас нь 1951 оны их цасны рекордыг эвдсэн байна. Цасан шуурганаас болж 23 нислэгийг хойшлуулжээ. Мөн 700 гаруй машин зам дээр хөлдсөн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Хятадад Коммунист намын их хурлын өмнө ихэвчлэн хүйтэрдэг аж. Тус намын 18 дугаар их хурал хоёр өдрийн дараа болох юм. Улсын удирдагчийг сонгох их хурлын бэлтгэл болгож 60 мянга гаруй ажилтанг цас цэвэрлэх ажилд хуваарилжээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)