
Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг
хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын шүүх хурал Налайх дүүргийн
шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн юм.

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын шүүх хурал Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Нармандах, Б.Мөнхбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган шүүхээр болжээ.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан билээ.