
Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт
гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд хэдхэн хормын өмнө эхэлсэн ч
шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа.

Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд хэдхэн хормын өмнө эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа. Учир нь шүүх хуралд шүүгч Б.Бавуу, Б.Нармандах, Б.Мөнхбаяр нар оролцох байсан ч Б.Мөнхбаяр нь өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгчээр томилогдсон тул Налайх дүүргийн шүүхэд товлогдсон өнөөдрийн хуралд оролцох боломжгүй болжээ. Тиймээс шүүх хурлын товыг арваннэгдүгээр сарын 20-ны 11.00 цаг хүртэл хойшлуулав.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг.
Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй
байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх
Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт
холбогдолгүй хэмээн сулласан билээ.