
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-д албан ёсоор МАН-ын бүлэг байгуулах боломжтой болгохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс санаачилсан хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд УИХ-д найм ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах хугацааг хязгаарлахгүй байхаар заасан юм. Харин үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо. Намууд хууль зөрччихөөд дараа нь түүндээ таарсан хуулийн төсөл санаачилж байна гэх шүүмжлэл гараад байсан. Гэхдээ УИХ-ын тогтвортой ажиллагаа, цөөнхийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хуулинд ийм өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Мөн уг хуулийн төсөлд УИХ-ын чуулганы өмнө ирц бүрдүүлж байх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.