
УИХ-ын 57-р тогтоолд эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл 2009 онд батлагдсан тогтоолыг өнөөг хүртэл хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа юм. Өмнө нь энэ шаардлагыг ерөнхий сайд асан С.Батболдод мөн хүргүүлж байсан юм.