
Өнгөрсөн пүрэв гаригт “UB Palace” цогцолборт болсон үйл
ажиллагааны үеэр
“Ice Top” хамтлагийн дуучин Коби танхайрсан талаар мэдээлж байсан билээ.
Дуучин Боогий буюу Коби ажлаа хийж явсан paparazzi.mn сайтын гэрэл
зурагчныг зодож танхайрсан юм. Үүнтэй холбоотойгоор Монголын
сэтгүүлчдийн эвлэл,
paparazzi.mn сайтын удирдлагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн пүрэв гаригт “UB Palace” цогцолборт болсон үйл
ажиллагааны үеэр
“Ice Top” хамтлагийн дуучин Коби танхайрсан талаар мэдээлж байсан билээ. Дуучин Боогий буюу Коби ажлаа хийж явсан paparazzi.mn сайтын гэрэл зурагчныг зодож танхайрсан юм. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн эвлэл,
paparazzi.mn сайтын удирдлагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын
сэтгүүлчдийн байгууллага үүнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж,
мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад учруулах үйл явдал хэвлэлийн эрх
чөлөөг тунхагласан Монгол оронд байж болохгүй үйлдэл гэдгийг
анхаарууллаа. “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэргэжлийн ажлаа хийж явахад нь
саад учруулж, эрхийг нь зөрчсөн энэ үйлдэл цаашид давтагдах юм бол
хуулийн байгууллагуудад хандана” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн
ерөнхийлөгч Б.Галаарид ярьсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (8)