
Х.Тэмүүжин нарын санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд олон эргэлзээтэй, тодорхойгүй заалтууд байгаа аж. АТГ-ын зарим ажилтнууд ч хуулийг буруу тайлбарлаж иргэдийг айлгаж байгааг Х.Тэмүүжин сайд хэллээ. Гэр бүл, садан төрлөөс бусад хүний өгсөн үнэтэй бэлгийн авлигал гэж үзэх тухай заалтыг буруу тайлбарлаж эхнэр нь нөхөртөө бэлэг өгвөл хахууль болно гэсэн утгаар ойлгуулсан явдал ч гарчээ.
Үүнээс гадна төрийн өмчийн байранд засгийн эрх хэрэгжүүлэгч байгууллагатай хамт байх нь өөрөө ашиг сонирхлыг зөрчилтэй байгаа аж. Х.Тэмүүжин сайд "Нэг аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь зайрмагын цехтэй хамт байвал бусад нь "бид нарыг шалгаж, хянаад байдаг. Яг хаяанд чинь хамгийн муу зайрмагны цех байна" гэх зэргээр шүүмжилж төрийн байгууллагад итгэх итгэл суларч байна. Ядаж л төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажилтны гардаг, ордог хаалга нь тусдаа байх ёстой" гэв. УИХ-ын дарга З.Энхболд ч "Би зөвлөгөө өгдөг хүн биш" гээд гарч одов.
Тиймээс АТГ-ынханд дэрх хуулийн зарим заалтыг тодруулахад нь туслахаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргахаар боллоо. Ажлын хэсгийн даргаар О.Баасанхүүг томилсон бөгөөд Орон нутгийн сонгуулийн дараа АТГ-ын ажилтнуудад зөв ойлголт өгөх семинарыг тус байнгын хорооноос зохион байгуулахаар болов.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)