зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэний нисэхийг хөгжүүлэх төрийн бодлогыг хожуу ч гэсэн батлах нь зүйтэй гэж үзлээ

2012-11-06
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.11.06/ хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уг тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан.
иргэний нисэхЭдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.11.06/ хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уг тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан. Тухайлбал, санхүүгийн секторын тогтвортой байдлын талаар улирал тутам Монголбанкнаас УИХ-д мэдээлэл хийх гэх зэрэг саналуудаа тэрбээр танилцуулав. Харин УИХ-ын зарим гишүүд санхүүгийн секторын тогтвортой байдлын талаарх мэдээллийг улирал тутам олон нийтэд өгөх нь зөв. Харин УИХ-д мэдээлэл хийх нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Санхүүгийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүд тогтворгүй байдлын талаар л голдуу лавлаж асуудаг. Түүнээс үүдэн нийгэмд сөрөг мэдээлэл бий болж, тогтворгүй байдлыг урин дуудах вий гэж санаа зовж байна. Угаасаа Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Улиралд нэг удаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь зүйтэй. Харин үндэслэлтэй мэдээлэл өгсөн эсэхийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг шалгаад байх боломжтой гэж хэлж байлаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-д Монголбанкны мэдээллийг сонссоноор дотоод хэрэгт нь хэтэрхий оролцож байгаа хэрэг биш.  Харин ч анхаарал тавьж буйн илрэл. Мэдээлэл сонссоноор процессыг тухай бүр нь ойлгон, алдааг нь мөн засаад явах болно. Ирэх оны мөнгөний бодогын шинэчлэлд ч чухал нөлөөтэй гэж тайлбарлаж байлаа. Түүний гаргасан саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Үүний дараа Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.

Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж  үзэж Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг нийт 11бүлэг, 27 заалт, 61 дэд заалттайгаар, хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсрууллаа хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм.

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа (Hub) бий болж, томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно гэж хэлсэн.  Түүнчлэн агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих нь.

Уг танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаарт жагсдаг манай орны хувьд агаарын орчинг ашиглан орлого олох цаг болсон хэмээн хэлж байлаа. АНУ-аас Азид хүрэх хамгийн ойр зам нь Монголоор дайрах байдаг. Тийм болохоор АНУ-Ази-Европын холбосон зангилаа болгох нь зүйтэй гэж хэлж байсан. Тэрбээр хэдийгээр энэ бодлогын баримт бичиг хожуу орж ирж байгаа ч засах зүйл байвал засч залруулаад батлах нь зүйтэй гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хэдэн жилийн өмнө иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах гадны менежментийн баг ажиллаж байсныг дурдаад гарсан үр дүнгийн талаар асуулаа.

ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн хариулснаар, 2003-2004 он ажилласан менежментийн багийн ажиллах хугацаа богино, ажиллах гэрээний нөхцлөөс болоод хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юм байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, 1970-1980 онд батлан хамгаалахын чиглэлээр ашиглаж байсан орон нутаг дахь онгоцны хөөрөх буух зурвасыг ашиглах тал дээр ямар арга хэмжээ авах гэж буйг лавлалаа.

ИНЕГ-ын дарга С.Батмөнх, “Орон нутаг дах батлан хамгаалах чиглэлээр ашиглаж байсан хөөрөх буух зурвасыг иргэний нисэхийн чиглэлээр ашиглах талаар судалгаа хийсэн.  ОХУ-ын зөвлөх багтай ч хамтран ажилласан. Судалгаагаар зарим газрын зурвасыг орон нутгийн нислэгийн чиглэлээр ашиглаж болох боловч, том оврын онгоц бууж, хөөрөхөд ашиглах боломжгүй нь тогтоогдсон” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Улаанбаатар-Берлиний чиглэлд яваа зорчигчид Москвад бууж, тэнд оймс гутлаа тайлан шалгуулж, доромжлуулдаг явдал хэзээ эцэст болох вэ гэж асуулаа.

Энэ тал дээр анхаарал тавьж байгаа хэмээн ИНЕГ-ын дарга хариулсан. Москвагийн хуучин “Шерметьево” нисэх онгоцны буудлын үйлчилгээ тааруухан байгаа. Гэхдээ үйлчилгээ сайтай шинэ терминад ашиглалтад орсон байна лээ. Бид тэр терминал руу онгоцоо шилжүүлэх талаар ярьж байгаа гэж хариулсан юм.

Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлын талаарх мэдээлэлд гишүүд сэтгэл хангалуун биш байлаа. 2017 онд ашиглалтад орно гэж буй шинэ нисэх буудал жилд 1.3 сая зорчигч хүлээн авах чадвартай ажээ.

Гэтэл “Чингис хаан” нисэх онгоцны буудал энэ оны сүүлээр гэхэд 1.2 сая зорчигч хүлээн авах тооцоо гараад байгаа юм байна. Шинэ нисэх буудлыг барих тендерийг хоёр удаа зарласан ч гүйцэтгэгч компани санал ирүүлээгүй бөгөөд гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг 11 дүгээр сарын 9-ний өдөр зарлах юм байна. Япон улсын 29 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, манай талаас дэд бүтцэд зарцуулах 3.4 тэрбум төгрөгийг уг буудлыг барихад зарцуулах тооцоотой ч өнөөгийн “Чингис хаан” нисэх буудлын дайтай буудлыг барих гүйцэтгэгчид 60 тэрбум иен шаардлагатай гэсэн тооцоог ирүүлчихээд байгаа юм байна. Тэгэхээр Японы талаас хөнгөлөлттэй зээлийн мөнгөө нэмэх үү, Засгийн газар мөнгө нэмж гаргах уу гэдэг асуудал шийдлээ хүлээж байгаа юм байна. Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 

Г.Бүрэнжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ljknlkna (203.194.115.184)
    2 xorshtei uchir mash xuchirxeg nisextei baix xeregtei
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    20 цаг 27 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    20 цаг 32 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    20 цаг 56 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    21 цаг 8 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2025-08-01
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    2025-08-01
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    2025-08-01
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК