

Өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд симфони оркестрын сонгодог үдшийг бэлэглэх бол “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглох ажээ. Монголын нэртэй хөгжмийн зохиолчид төдийгүй дэлхийн сонгодог хөгжмөөс эгшиглүүлэх тоглолт 17.30 цагт эхэлнэ.
Д.Ундрах 24tsag.mn