
Бахрейний нийслэл Манама хотод өчигдөр таван удаа бөмбөг дэлбэрчээ.
Үүний улмаас гудамжны цэвэрлэгчээр ажилладаг гурван ази хүн нас барсан
байна.

Бахрейний нийслэл Манама хотод өчигдөр таван удаа бөмбөг дэлбэрчээ. Үүний улмаас гудамжны цэвэрлэгчээр ажилладаг гурван ази хүн нас барсан байна. Эхний бөмбөг кино театрын гадна дэлбэрч, нэг цэвэрлэгч нас баржээ. Бахрейний албаныхан үүнийг өдөөн хатгалаг гэж мэдэгдсэн байна. Энэхүү хэрэг нь Засгийн газраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасны дараа өдөр болж таарсан байна.
Д.Ундрах 24tsag.mn