

Тэрбээр Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, самбо бөхийн улсын долоон удаагийн аварга бөгөөд музейд бэлэглэсэн энэхүү хувцас хэрэглэлээ 1987, 1988 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэхдээ өмсөж байсан аж.
Өмнө нь НАХЯ-ны сайд, хурандаа генерал С.Лувсангомбо, Төв аймаг дахь хэлтсийн дарга, хурандаа Р.Бадарч зэрэг хүмүүс тус музейн сан хөмрөгийг баяжуулахад зориулан эд зүйлс бэлэглэж байжээ.