Тэд өнөөдөр 16.00 цагт эх орондоо буух ажээ.

Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон Тайванийн Тайпэй хотноо Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуус өнөөдөр эх орондоо ирэх ажээ. Тус тэмдээнд БНХАУ, Тайван, Өмнөд Солонгос, Филиппин, Хонконг, Монгол гэсэн зургаан орны тамирчид оролцож, багууд тойргийн системээр тоглосон.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн багтай хийж, гараагаа тун сайн эхлүүлснээр нийтдээ зургаан тоглолт хийж дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэд өнөөдөр 16.00 цагт эх орондоо буух ажээ.
Сэтгэгдэл (1)