?
-Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг
санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн
туслалцаатай нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл боловсруулсан. Япон,
Солонгост цахим картаар иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг.
Энэ боловсон үйлчилгээ манай оронд ч хэрэгжих бүрэн боломжтой гэдгийг
энэ чиглэлээр мэргэшсэн Солонгосын компани судалгаагаар харуулсан. Манай
орны нөхцөлд тохирсон техник хэрэгсл үүд нь байна. Гэвч санхүүжилт нь
алга. Хэрэв санхүүжилт нь шийдэгдчихвэл ирэх ондоо багтаж том оврын
автобуснуудад цахим карт уншигч суурилуулна.
-
Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусаар үйлчлүүлдэг иргэдийг
бэлэн мөнгөөр бус цахим карт уншуулж тасалбар авдаг болгохоор төсөл
боловсруулаад байгаа аж. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн
туслалцаатай нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл боловсруулсан байна. Япон,
Солонгост цахим картаар иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг.
Энэ боловсон үйлчилгээ манай оронд ч хэрэгжих бүрэн боломжтой гэдгийг
энэ чиглэлээр мэргэшсэн Солонгосын компани судалгаагаар харуулжээ. Манай
орны нөхцөлд тохирсон техник хэрэгслүүд нь байдаг бөгөөд зөвхөн санхүүжилт нь байдаггүй байна. Хэрэв санхүүжилт нь шийдэгдчихвэл ирэх ондоо багтаж том оврын
автобуснуудад цахим карт уншигч суурилуулна. Автобуснуудад цахим карт уншигч суурилуулсан тохиолдолд кондукторууд
хоёр жил хянагчийн үүрэг гүйцэтгэх аж. Тэд хүмүүсийг картаа уншуулж байгаа
эсэхийг шалгаж, картаа уншуулж чадахгүй байгаа хүмүүст туслах юм байна. Хүмүүс
цахим үнэмлэхээ уншуулаад хэвшээд эхэлчихвэл кондуктор ажиллах
шаардлагагүй болно. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бүх хүн цахим карт уншуулж тасалбар
авна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад цахим картанд
нь мөнгө хийж өгч зорчуулахыг төрөөс тухайн үедээ зохицуулах юм байна.
Сэтгэгдэл (3)