зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөрөөдлийн хүч

2012-11-07
0
ЖИРГЭХ
Мөрөөдөх үед л хүний мөн чанар тодордог юм. Яагаад гэвэл ямар ч амьтан мөрөөдөхгүй. Хүнээс гадна үндэстэн мөрөөддөг. Нийтээрээ нэгэн зүйлд тэмүүлж, мөрөөдөхөөр улс оронд агуу их өөрчлөлт, санаанд оромгүй дэвшил гардаг.
      33653_57029Мөрөөдөх үед л хүний мөн чанар тодордог юм. Яагаад гэвэл ямар ч амьтан мөрөөдөхгүй. Хүнээс гадна үндэстэн мөрөөддөг. Нийтээрээ нэгэн зүйлд тэмүүлж, мөрөөдөхөөр улс оронд агуу их өөрчлөлт, санаанд оромгүй дэвшил гардаг.

  XIII зуунд монголчууд Чингис хааныхаа удирдлага дор Номхон далайгаас Адриатын тэнгис хүртэлх агуу уудам нутагт Их гүрнийг цогцлоон хамаг иргэнийг гар газарт, хөл хөсөр, сэтгэл амар амьдруулах мөрөөдлөөр жигүүрлэн түүндээ асар богино хугацаанд хүрч байлаа. Өлөн зэлмүүн солонгосчууд 1958 оноос нийтээрээ мөрөөдөж, тэмүүлсний хүчинд өнөөдөр “Хан мөрөн дээрх гайхамшиг” гэгдсэн хөгжилд хүрчээ. Хэн ч тоодоггүй байсан ядуусын хороолол Ганнам-гу өнөөдөр том мөрөөдлийн ачаар тансаг дүүрэг болон хувирч “Ганнам стайл” дэлхийг дагуулж байна. Мөрөөдлийн хүч ийм их ! Ямар ч цөмийн бөмбөгнөөс илүүтэй эрч хүчийг ялгаруулдаг зүйл бол мөрөөдөл юм.

  Тийм ч учраас “мөрөөдөлгүй хүн амьтнаас ялгаагүй, мөрөөдөлгүй үндэстэн сүргээс өөрцгүй”  гэсэн хэлц үг гарсан байх аа. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж Чингис хаан сургасан ажгуу. Өнөөдрийн бидний үл ойлголцол, хоорондын хэрүүл тэмцэл, ядуурал, бухимдал бол монгол үндэстэн юунд хүрэх, түүний төлөө яах ёстойг зангидсан нэгдмэл мөрөөдөл байхгүйтэй л холбоотой гэж би мунхаглана.

  Өвөг дээдэс маань мөрөөдлийн хүчийг мэдэж, сургаж, мөрдөж иржээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг бол сайн сайхныг мөрөөдөх нь зовлон тоочихоос хамаагүй дээр гэдгийг л хэлж байгаа юм. “Монгол хүн билгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэх тухай өвгөдийн үг - монгол үндэстэн цаг үргэлжид сайн сайхныг мөрөөдөж, тэмүүлэх сэтгэлгээтэй байдгийн нотлогоо. Тийм ч учраас монгол хүн амны билгээрээ(сайхан мөрөөдлөөрөө гэж унших) амьдралын зам мөрөө тэгшилдэг. Бид хэзээ ч “гурил дууслаа, яанаа” гэж халаглаж байсангүй. “Ууттай гурил дүүрчихлээ” гэж ахин дүүрэхийг мөрөөддөг байсан. Ноён хутагт Данзанравжаа: “Бадарч дээшлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав. Баларч дордохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав” гэж сургасан нь ардын билэг сургаалыг ахиулж, дэлгэрүүлсэн утга ажээ.

  Улс орон цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд нийтээрээ “юуг мөрөөдөх”, “юунд хүрэхээ” тодорхойлох ёстой болдог. Мөн мөрөөдөл нь өөрчлөгдөн буй орчин нөхцөлтэйгээ нягт уялдаж, дагаж хувьсаж байх ёстой. 1980 оны үеэс хаалгаа нээж, хятадуудыг гадаад руу олноор нь цагаачлуулж, тэргүүний технологи, ноу хауд сургах, түүгээр нь дамжин хөгжилд хүрэхийг мөрөөдөж байсан өмнөд хөршийнхний мөрөөдөл эдүгээ өөрчлөгджээ. Саяхан БНХАУ-ын Гадаад мэргэжилтний хэрэг эрхлэх газрын орлогч дарга Лю Янгуо “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа "Америк мөрөөдөл" гэж ярьдаг үе ард үлдэж байна. Одоо бол дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг соронз адил татах "Хятад мөрөөдөл"-ийн цаг” гэж бардамнасан байна. Хятадууд дэлхийгээр тарж цагаачлах бус Хятад улс гадны мэргэжилтнүүдийн туршлагыг олж авахад хөрөнгө оруулж, гадаадын нарийн мэргэшлийн ажилтнуудын ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд гар татахгүй гэж тэрээр нэмж хэлжээ. Хятадад ирж ажиллах гадаадын мэргэжилтэнд эхний ээлжинд нэг сая юаны тэтгэмж өгөх бол гадаадын судлаачид гурваас таван сая юанын цалин авах гэнэ. Ингэж гэмээ нь БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийг дээд эрэмбэнд гаргах ажээ. За, энэ бол хятад мөрөөдлийн хувьсал. Энэ мөрөөдөл биелэх хол байгаа ч хятадууд эндээс хожиж л гарна уу гэхээс хохирч үлдэхгүй. Мөрөөдөл том байх тусмаа дайчлах хүч нь их. “8848 метрийн өндөрт гарна” гэж мөрөөдөж, бэлтгэсэн уулчин “4100 метрийн өндөрт гарахаар” бэлтгэсэн уулчнаас илүү үр дүнд хүрнэ.

  Бидэнд байгаа том боломж бол технологийн болон мэдлэгийн ачаар том нь бус шалмаг нь, мөнгөтэй нь бус бодлоготой нь, хуучин нь бус шинэ нь өндийдөг цаг ирсэн. Энэ бол монголчууд бидний алдах ёсгүй боломж. Боломжийг алдахгүйн тулд томоор мөрөөдөх ёстой.

logo  Монгол үндэстэн том мөрөөдөлтэй байсан үеүүддээ л хөгжиж байсан билээ. 20-р зууны дундаас “гэрэлт коммунизмд хүрэх” мөрөөдөл монголчуудыг хөтлөж, атрыг эзэмшиж, аж үйлдвэржилтийг эхлүүлжээ. Энэ мөрөөдөл эндүү ташаа ташаа номлол, бодлогоор хөтлүүлж байсандаа алсдаа нурсан ч монголчуудад эрч хүч, эрэмбэ цэгц өгсөн юм. Тэр мөрөөдөл хэдий хоосон байсан ч өнөөгийн бодит мөрөөдлийн эх болж байгаа юм. Монголчууд өнөөдөр нийтлэг  мөрөөдлөөр цангаж байна. Одоо ойрын зовлонгоо тоочиж өдрийг өнгөрөөхөө больж, маргаашийн ирээдүйгээ хамтдаа тольдон мөрөөдөх цаг ирж байна.

  Ардчилсан нам сүүлийн 21 дүгээр зуунд үндэстнээрээ мөрөөдөх зүйлсийг тодорхойлж, үндэстний хүчийг төвлөрүүлж эхэллээ. Эдийн засгийн хүчин чадлыг Үйлдвэржилтийн хувьсгалаар олж авч, цөөнхи нь бус олуулаа хөгжиж, чинээлэг дунд давхарга зонхилсон амгалан сайхан нийгмийг цогцлоохыг тэд уриалж байгаа. Би хувьдаа хотын даргын зоримог мөрөөдлүүдээр бахархаж хамтдаа мөрөөдөж байгаа. Улсын нийслэл Улаанбаатар минь сайхан хот болно. Метротой бол метротой, хурдны тойрог замтай, цэвэр агаар, цэмцгэр гудамжтай, хүнд суртал автлгаас ангид жинхэнэ Их хот болно. Бүр Олимп явуулах хэмжээнд хөгжинө. Тэр цаг хол биш. 2040 он. Энэ бол гэгээн мөрөөдөл. Бид үүнд тэмүүлж, үүний төлөө нягтарч зүтгэх ёстой. Бидэнд сайхан ирээдүй бий. Сайхан ирээдүй нь сайн мөрөөдлөөс эхэлнэ.

  “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг бол мөрөөдлийн хүчийг мэдэхгүй хүмүүсийн л үг. Тэд мөрөөдлийг толгойдоо үе үе орж ирдэг элдэв гэнэн бодолтой хутгаж байгаа хэрэг. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч цаг, ухаан зарах хэрэгтэй. Мөрөөдөхийг хоосон санааширахтай хутгавал суусан сандал дээрээ л үлдэнэ. Жинхэнээрээ ихээр мөрөөдсөн хүмүүс л зүтгэдэг. Жинхэнэ мөрөөдөл хүмүүст шантрахгүй зүтгэх эрч хүчийг өгдөг юм. Мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж зүтгэсэн хүмүүс мөрөөдлийнхөө төлөө чадах бүхнээ хийнэ. Тэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар алхмууд голчлон хийдгийг судлаачид тогтоожээ.
-    Эхлээд мөрөөдлөө тодорхой болгосноор түүнд хүрэх сэдлээ өдөөнө.
-    Дараа нь мөрөөдлөө биежүүлэх, бодижуулж илэрхийлэх боломжит аргуудыг ашиглана. Фото, макет, төлөвлөгөө, график зэргээр биежүүлсэн мөрөөдлөө байнга нүдэнд өртөх, өөрт тань “Бүх зүйл сайхан болж, мөрөөдөл минь биелнэ” гэх санамж, дохиог өгч байхаар байрлуулна. Өөрөөр хэлбэл зорьж байгаа зүйлээ бодитой болгож, чадах чинээгээрээ “амь оруул”. Өдөр бүр нүдэнд чинь өртөж, мөрөөдлийг чинь сануулах хэлбэрийг ол.
-    Мөрөөдөлд хүрэх хугацаа, үе шат алхмуудаа тодорхойлон өөрийгөө дайчлана. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд чи юу хийх, ямар чадвартай эзэмших, юуг хуримтлуулах зэргийг тодрхойл. Энэ бол ажлын төлөвлөгөө юм. Төлөвлөгөөтэй ажил үр дүнд хүргэнэ. Хугацаа заахгүй бол “дараа” гэж хойшлуулсаар байх болно. Амжилттай хэрэгжүүлсэн алхам бүрээ тэмдэглэ. Амжилт жижиг байсан ч хүнд аз жаргал өгдөг тул амжилттай гүйцэтгэх бүртээ өөрийгөө магтаж, урамшуул.
-    Эцэст нэг өдөр чи мөрөөдөлдөө хүрнэ, эсвэл ойртно. Тэгээд дараагийн мөрөөдөлдөө умба. Мөрөөдөхөө хэзээ ч битгий зогсоогоорой.
Үлбэгэр хээнц хүмүүс л мөрөөдлийг боломжгүй, үл биелэх талаас нь харж өөчилж, гутаахаа урьтал болгодог. Тэд голдуу мөрөөдлөө биелүүлэхээс халширдаг, залхуурдаг, шанд нь “амьдралд ялагдсан хүмүүс” байдаг юм. G(гэр) хорооллыг G(ганнам) дүүрэг болгон хувиргах баатар Бат-Үүлийн том төлөвлөгөөг том мөрөөдөх чадваргүй хүмүүс л жадлан эсэргүүцдэг юм.

  Том мөрөөдөл том шинэчлэл дагуулдаг. Шинэчлэлийн Засгийн газар бол угтаа монголчуудын том мөрөөдлийн түчээ юм. Өөрчлөлт, шинэчлэлгүйгээр мөрөөдөл урагшлахгүй. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй. Шинэчлэлтэд түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан мөрөөдөл л биелдэг. Ийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэдэг. Герман, Япон, Сингапур, Америк гээд өндөр хөгжилд хүрсэн үндэстнүүдийн нууц нь тэд бүтээлчээр мөрөөдсөнд л байдаг. Бүтээлчээр мөрөөдөх гол зарчим бол “хуучныг хамгийн сайнаар магтсанаас, шинийг хамгийн муугаар мөрөөдсөн нь дээр”.


  Хуучныг магтах, санаашрах хуучинтайгаа зууралдахад л хүрнэ. Хуучин зүйл алдагдлаас өөр юу ч авчирахгүй. Хүн зорилго, мөрөөдлийнхөө төлөө, хуучнаасаа салах, мөрөөдөлд саад болох бүхнээс зоригтой татгалзах чадвар чухал. “Өчнөөн жил гишүүн нь явсан юм даа”, “Эд нар гийгүүлэхгүй ч гэсэн таньдаг юм ингээд л байж байг”, “Гэр мэр ганц хоёр төгрөг энэ тэр гээд тус нэмэр болдог юм. Яахав байж л байг” гэх  өрөвч ч юм шиг, аминч ч юм шиг бодлуудаасаа салж үндэстнээрээ хөгжвөл өөрт илүү ашиг ирэхийг санаж Шинэчлэл өөрчлөлтийн мөрөөдөлд нэгдмээр байна.

  Мөрөөдөл нь биелэх мөчид хүн аз жаргалтай болдог. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж хичээж, зовж зүдэрч, зоримог шийдвэр гаргаж байсан мөчүүдээ хожим санах бүр ч илүү аз жаргалыг авчирна. Монголчууп мөрөөдөж байна. Маш томоор мөрөөдөж байна. МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ. Би итгэж байна. Та ч бас итгээрэй.

Г.Мөнгөнчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • н. энхбаярийг албал (37.17.112.209)
    миний мороодол бутэнэ.
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • babu (80.188.216.206)
    bi odoo moroodoldoo hureh sanaagaa id bolovsoruulj bnda.bieleh esehn mini tolovlogoogoo her zov boditoi gargasnaas shaltgaalhiig bi ooriin bier mederch bndaa.
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • gadadas (202.55.182.28)
    tom muruudultei l baij l tom ajliig hiine
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (202.55.182.28)
    zuv shde murudulgui hun bol sarmagchingaas yalgaa yu bh ve
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    20 цаг 24 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    20 цаг 29 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    20 цаг 53 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    21 цаг 5 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2025-08-01
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    2025-08-01
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    2025-08-01
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК