Өнгөрсөн онд эхлүүлсэн хотын 6 дүүрэгт усан спорт сургалтын төв барих ажил дуусч, энэ онд ашиглалтанд орохоор болжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно барьсан төвийн ажил үндсэндээ дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай бүхий, усан спортын төв нь дотроо фитнессийн өрөөнүүдтэй. 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү төвийг “Намуун дэвжих” ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Мөн усан спортын эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейний усыг нь хүртэл хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх аж. Усан спортын төвүүдийн ажил дуусах шатандаа явагдаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилгын ажил 70 орчим хувьтай бусад дүүргийн хувьд 90 орчим хувьтай явагдаж байна. Тиймээс усан бассейнууд энэ ондоо багтаан ашиглалтанд орно.