"Номын ертөнц" төрийн бус байгууллагаас Улаанбаатар бизнес хөгжлийн
төвд Номын баяр зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд "Мон судар", "Аз
хур" зэрэг хэвлэлийн компаниудаас гадна МОХ, хувь хүмүүс оролцож байгаа
юм. Яруу найрагч, Ш.Дулмаа Ж.Нэргүй, академич Г.Аким, Б.Сарантуяа нарын зох

"Номын ертөнц" төрийн бус байгууллагаас Улаанбаатар бизнес хөгжлийн
төвд Номын баяр зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд "Мон судар", "Аз
хур" зэрэг хэвлэлийн компаниудаас гадна МОХ, хувь хүмүүс оролцож байгаа
юм. Яруу найрагч, Ш.Дулмаа Ж.Нэргүй, академич Г.Аким, Б.Сарантуяа нарын зохиолчид
ирж, зарим нь будаг нь ханхалсан шинэ номоо танилцууллаа. Мөн Номын
баярын үеэр 500 төгрөгөөс 100 мянган төгрөгийн үнэтэй хуучин номын
худалдаа явагдаж байна. Энд зарагдаж байгаа зохиолч Д.Маамын "Газар
шороо" романы хоёр боть ном 100 мянга, Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" болон
Д.Намдагийн "Цаг төрийн үймээн" зэрэг ховор ном 50 мянга төгрөгөөр
зарагдаж байна.
Номын баярын хүрээнд өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар таван номынхоо танилцуулга, нээлтийг хийх аж. Тэрбээр анагаах ухаан болоод ховсын шинжлэх ухааны “Монгол ховс, био орон зайн өвчлөл” номоо “Монгол дахь ховс” нэртэйгээр герман хэл дээр хэвлүүлсэн бөгөөд саяхан Франкфуртын 64 дэх номын баярт урилгаар оролцоод иржээ. Тус ном Швейцарь, Герман, Австрийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа аж. Харин өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар “Ярилцлага, нийтлэл, “Дурлалын өшөө авалт”, “Биеэ үнэлэхийн ухаан”, “Дурлал үгүй хайр”, “Монгол ховс, био орон зайн өвчлөл” зэрэг таван номоо уншигчдад танилцуулах юм байна.