
Нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Тодруулбал Ник, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод монгол”, “Жаст ойл”, “Ойн бирж”, “Синчи ойл”, “Мон пемекс”, “Петро чайна” зэрэг нефть импортлогч компаниуд багтаж байна. Зээл олгохдоо сүүлийн нэг жилд импортолсон шатахууны хэмжээ болон хэдэн хувийг жижиглэнгээр борлуулдгаас шалтгаалах юм. Жилийн дөрвөн хувиас доош хүүтэй байх энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох аж. Зээлийн санхүүжилт хийснээр шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих боломжтой болж байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)