

Долоо хоногийн турш чуулах Коммунист намын 18 дугаар хурлаар Хятадын дараагийн удирдагчийг сонгох билээ. Тус улсын Ерөнхийлөгч Ху Жинтао 2000 гаруй төлөөлөгч оролцож буй хурлыг нээж үг хэллээ.
Ноён Ху Жинтао төлөөлөгчдөд хандан “Хурдтай өөрчлөгдөж буй ертөнцөд БНХАУ урьд өмнө байгаагүй боломж, сорилттой нүүр туллаа. Бид илүү дээд түвшний зорилго тавьж, шаргуу хөдөлмөрлөж, шинжлэх ухааны ололтоор хөгжлийг бүтээж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх нийгмийн зохицлыг бүтээх ёстой” хэмээн хэлжээ.
Хурал маш нарийн хамгаалалт дор явагдаж байгаа бөгөөд эсэргүүцэгчдийг хүртэл хорьсон байгаа талаар хүний эрхийн байгууллага мэдээлээ хэмээн BBC бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)